2023-12-11, Monday
-22 C
Ulaanbaatar

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшинг сонгов

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ээлжит 21 дүгээр Их хурал өчигдөр боллоо. Их хуралд 1200 гаруй компани, ААН-ийн төлөөлөл, МҮХАҮТ-ын гишүүд оролцон Танхимын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн болон ерөнхийлөгчийг сонголоо.

Энд эдийн засаг, бизнесийн төлөөлөл 13 хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс Б.Лакшми, Ш.Отгон-Өлзий, Т.Дүүрэн нар нэрээ татаж, 10 нэр дэвшигчээс нууц санал хураалт явуулахад “Би Тү Брос” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Энхтүвшин нийт хүчинтэй 648 саналаас 246 санал авч, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга болон ерөнхийлөгч болсон юм. Нэр дэвшигч “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од нийт 138 буюу 20 хувийн санал аван удаалжээ.

Д.Энхтүвшин нь “MCS” компанийн дэд захирлаар ажиллаж байсан, шарк гэдгээр олон нийт таних юм. Тэрбээр “Танхимын үйл ажиллагааг ил тод болгох шаардлага бий. Нэр дэвших явцад харахад МҮХАҮТ-ын удирдлагуудын сонгууль зарим талаар улс төрийн шинж чанартай болдог юм байна. Танхимын хувьд төр, засагтай янз бүрийн түвшний харилцаа бий. Бизнесийн орчинд эрх зүйн орчныг сайжруулах нь чухал байгаа”-г хэллээ. Хувийн хэвшил татвар их төлдөг ч шийдвэр гаргаж буй хүмүүс үр ашиггүй зүйлд зарцуулж байна. Үүнд хяналт тавих хэрэгтэй хэмээн нэмж хэлсэн юм.

Тэрбээр бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд удирдан ажиллана. Ийнхүү ерөнхийлөгчөөр ажилласан О.Амартүвшин албан ажлаа хүлээлгэн өгөв. МҮХАҮТ Их хурлаараа удирдах зөвлөлийн 75 гишүүний 51-ийг сонгож, үлдсэн гишүүдийг нь Танхимын дүрмийн дагуу 21 аймгийн салбар зөвлөлөөс шууд нэмж оруулсан юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img