2024-10-26, Бямба
5 C
Ulaanbaatar

Инфляцын түвшин өнгөрсөн сард 9 хувьтай гарлаа

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 9 хувиар өссөн байна.

Харин өмнөх оны эцсийнхэээс 6.7, өмнөх сарынхаас 0.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Өмнөх оны мөн үеийнхээс 9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.7, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.4, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 7.4, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.5, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.9, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 16.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img