Энэхүү төсөл нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай бөгөөд 7 блокын 540 айлын орон сууц, 4604.3 м.кв талбай бүхий 332 ширхэг авто машины зогсоол, 2 ширхэг үйлчилгээний зориулалттай барилга багтаж байна.
Орон сууцны барилга нь 15 давхар, нил хавтан суурьтай, төмөр бетон бүрэн цутгамал хийцлэлтэй, зоорийн давхартай бөгөөд 1 давхартаа 80 метр кв-аас доош хэмжээтэй 3 болон 5 айл байхаар төлөвлөгджээ.
Төслийн гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажил хийгдсэн бөгөөд худалдан авагч тал зөвхөн авто зогсоолын барилгаар дамжин барилга тус бүрийн холболтыг хийх давуу талтай.