2024-05-20, Даваа
15 C
Ulaanbaatar

Ерөнхиийлөгч У.Хүрэлсүх Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхиийлөгч У.Хүрэлсүх Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Монголын үндэсний хоккейн шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Кувейт Улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн залуучуудын шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Узбекистан Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан болон Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, тив, дэлхийн тавцанд Төрийн далбаагаа мандуулсанд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

 

HokkeiМонголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан хоккейн холбоо нь 60 гаруй жилийн түүхтэй гэдгийг дурдаж, Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй Спортын ордон баригдсан үеэс хоккейн спортын хөгжлийн шинэ 60 жилийн түүх бичигдэж эхэлсэн гэдгийг онцоллоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img