2024-10-04, Баасан
4 C
Ulaanbaatar

Хатан хаан II Элизабетийн амьдралын дүрэм

Их Британийн хатан хаан II Элизабет буюу Элизабет Александра Мэри Виндсор 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрж, 1952 оны хоёрдугаар сарын 6-нд 26 насандаа хаан ширээнд суужээ. Тэрээр хамгийн удаан буюу 70 жилийн турш, 2022 оны есдүгээр сарын 8-нд 96 настайдаа өөд болтлоо Их Британийн хатан хаан байсан билээ. II Элизабет нь дэлхийн хамгийн удаан төр барьсан, мөн хамгийн өндөр настай удирдагч болсон юм. Өдгөө түүний том хүү, III Карл Их Британийн хаанаар өргөмжлөгджээ. ОХУ-ын “Правила жизни” сэтгүүлд “Хатан хаан II Элизабетийн амьдралын дүрэм” гарчигтай нийтлэгдсэн түүний хэлсэн үгсийг цуглуулсан материалыг орчуулан хүргэж байна.

  • Та бүхэн надад хүчин зүтгэхээ тангарагласан шиг би ч мөн та бүхнийхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэнэ гэж тангараглая. Амьдралынхаа туршид би та бүхний итгэлийг алдахгүй байхыг хичээх болно.
  • Их Британийн Үндсэн хууль хэзээнээс л бага зэрэг хачирхалтай байсан. Цаашид ч үргэлж тийм л байна.

Элизабет Александра Мэри Виндсор

  • Маш олон хүнтэй ээлжлэн уулзана гэдэг тийм ч хүндрэлтэй биш. Би өөрийгөө хүн бүрт танилцуулах албагүй. Намайг хэн гэдгийг бүгд мэддэг учраас л тэр.
  • Хүмүүс надад итгэхийн тулд намайг харах хэрэгтэй.
  • Би инээмсэглэхгүй л бол ууртай харагддаг царайтай хүн.
  • Багаас минь сэтгэл хөдлөлөө олны өмнө харуулахгүй байхыг зааж сургасан юм.
  • Аав минь хэлсэн, хийсэн бүхнийг чинь хүмүүс санадаг тул тэр бүхнээ мартаж болохгүй гэж сургамжилсан билээ.
  • Хүнийг зөв зүйтэй сургавал ихийг хийх чадвартай болдог. Намайг тэгж сургасан гэдэгт би ихэд найддаг.
  • Аав минь (Их Британийн хаан VI Георг) дэндүү залуугаараа гэнэтхэн нас барсан тул надад түүний орыг залгамжлахад бэлдэх хангалттай хугацаа байгаагүй. Маш хурдан хэрсүүжин би хувь тавилангийнхаа дагуу улс гүрнийхээ хаан ширээнд суусан даа. Тэр нь миний насан туршийн ажил гэдгийг ч шууд ухаарч билээ.
  • Элизабет Александра Мэри Виндсор
  • Их Британийн титэм нэлээд хүнд. Түүнийг өмссөн байхад доош харах боломжгүй тул хэлэх үгээ бичсэн цаасыг нүднийхээ түвшинд барьж уншихад хүрдэг. Эс тэгвээс титмээ унагахаас гадна хүзүүгээ хугалж ч мэднэ.
  • Титмүүд голдуу болхи байдаг ч улс гүрнүүдийн маш чухал бэлгэдэл яах аргагүй мөн.
  • Удаан хугацаагаар зогсохын тулд хоёр хөлөө зайтай, үргэлж зэрэгцээ байлгах хэрэгтэй. Биеийн жингээ тэдгээрт жигд хуваарилах нь мөн чухал. Өөр зүйл шаардлагагүй.

Элизабет Александра Мэри Виндсор

  • Надад хаягласан захидлуудыг би бүгдийг нь анхааралтай уншдаг. Хүмүүс надад юу мэдээлэхийг хүссэн нь надад сониролтой байдаг. Захидлуудаас би хүмүүс юунд сэтгэл зовнидог, юу мэдэрдэг, тэдэнд би яаж туслаж болох тухай төсөөллийг авдаг юм. Аз болж би нэлээд хурдан уншдаг. Иймд богино хугацаанд цөөнгүй хуудас уншиж чаддаг.

Элизабет Александра Мэри Виндсор

  • Би өөрийгөө нэлээд үр дүнтэй, өгөөжтэй ажилладаг хүн гэж боддог шүү.
  • Үзэн ядах, нурааж устгах нь хэзээнээс л амархан байсан. Харин бүтээн босгох, тэтгэж дэмжих хавьгүй хэцүү.
  • Нийгэм дэх хамгийн хар бараан үзэгдлүүд гэр бүлийн салалт, нийтлэг эв нэгдэлгүй байдлаас үүдэлтэй гэдэгт эргэлздэггүй.
  • Бүхий л сайн гэр бүлд байдаг шиг манай гэр бүлд ч хачирхалтай зүйлс, санал зөрөлдөөн, халуухан агаад эрх дураараа залуучууд бий.
  • Диана гүнж ер бусын онцгой, дээр нь чадварлаг эмэгтэй байсан юм. Хамгийн хүнд хэцүү цаг үед ч тэрээр инээмсэглэж, бүр инээж, дулаахан сайхан сэтгэлээрээ хүмүүст урам зориг өгөх чадвараа алддагүй байв. Би түүнээр бахархаж, ихэд хүндэлдэг байсан даа.
  • Онцгүй санаа бодлыг би тархинаасаа шууд гаргаж хаядаг.
  • Надад амжилтын томъёо гэж байхгүй. Гэвч манлайллын нэлээд шинж чанар универсал бөгөөд хүмүүсийг, тэдний авьяас чадвар, урам зоригийг нэгтгэх чадвартай холбоотой гэдгийн олон жилийн ажиглалтаараа олж мэдсэн юм.

Элизабет Александра Мэри Виндсор

  • Нөхөр маань (Эдинбургийн гүн, хунтайж Филипп) энэ олон жилийн туршид миний түшиг тулгуур, хүч чадлын эх үүсвэр минь байсаар ирсэн. Би түүнд өөрийнх нь боддогоос хавьгүй их өртэй.
  • Үр хүүхдээ, дараа нь ач, гуч нараа харж, гацуур модыг чимэглэхэд нь туслана гэдэг урт наслахын нэггэн баяр баясгалан юм даа.

Элизабет Александра Мэри Виндсор

  • Бусдад үлгэр дууриал болж, урам зориг өгөхийн тулд заавал хүний амь аварч, эсвэл одон медаль хүртэх шаардлагагүй. Би өдөр тутам ер бусын зүйл хийдэг сайн дурынхан, сувилагчид, олон нийтийн байгууллагын удирдагчид зэрэг жирийн хүмүүсийг жинхэнэ дуугүй баатрууд гэж үздэг.
  • Бид дайныг, шударга бус явдлыг зогсоож чадахгүй ч олон мянган жижиг сайн үйлсийн үр нөлөө бидний төсөөлж чадахаас ч хамаагүй их юм.
  • Балморал (Шотланд дахь хатан хааны өргөө) онцгой уур амьсгалтай. Амьтад өвөл ичдэг дээ. Тэгвэл тэнд би бараг л тэгдэг юм. Тэр тусмаа над шиг завгүй амьдралтай хүнд тэгж амрах нь сайхан санагддаг.

Элизабет Александра Мэри Виндсор

Элизабет Александра Мэри Виндсор

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img