2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд нарын хамт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь реформын эхлэл гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглэв. Төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын саналыг тусгажээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлж, тэдгээрийн хүрээнд тус бүр дөрвөн зорилго, нийт 593 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ оны төсөвт тодотгол хийж буй гол үндэслэл нь УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа мега төслүүдийн ажлыг шууд эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img