2024-12-03, Мягмар
-23 C
Ulaanbaatar

Төрийн өмчит уул уурхайн компаниудад хийгдэж буй шинэчлэл өөрчлөлттэй танилцаж цаашид хийх бодлогын реформын талаар санал солилцлоо

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллаж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүнтэй танилцаж, ирэх долоо хоногт зохиогдох нэгдлийн компаниудын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд тус нэгдлийн хэмжээнд хийгдсэн өөрчлөлт шинэчлэлт, тэдгээрийн явц, үр дүнг мэдээлж, тус нэгдлийн бодлого, үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байгаа реформын саналуудаа танилцуулсан юм.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төрийн өмчит уул уурхайн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг тунгалагшуулах, улс орон, ард иргэдэд хүрч буй эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх алсын хараанд тулгуурласан реформыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан удахгүй болох төрийн өмчит уул уурхайн компаниудын зөвлөгөөний үеэр олон нийтэд ил зарлахаар шийдвэрлэлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img