2024-10-04, Баасан
6 C
Ulaanbaatar

Эзэнгүй арлыг үндэсний хэмжээний цэцэрлэгт хүрээлэн болгосон Брендон Гримшоу

Эзэнгүй арал дээр ганцаар үлдэн амь зуудаг Робинзон Крузогийн адал явдлыг мэдэхгүй хүн үгүй.


Харин
орчин цагийн Робинзон болох Брендоны талаар зарим хүн төдийлөн сонсоогүй байх. Тэрбээр эзэнгүй арал худалдан авч, өөрийн гараар ойжуулан, далай дундах диваажинг бүтээжээ. Түүний амьдралын түүхийг уншигч та бүхэнд хүргэж байна.

Брэндон анх 1962 онд Сейшелийн арлууд дээр хөл тавьжээ. Их Британийн колони байсан Сейшельд тэрбээр амралтаараа ирсэн нь энэ.

Энд ердөө наймхан хүн амьдардаг байж. Дорнод Африкийн хамгийн томоохон сонин хэвлэлтэй хамтран ажилладаг, одтой амжилттай яваа редактор Гримшоуг энэ арал дээр хөл тавих үед Африк тивд олон өөрчлөлт гарч, Африкийн ертөнц танигдахгүй болтол өөрчлөгдөж байсан гэнэ.


Тэр
бээр энэ арал дээр зөвхөн амрах гэж ирсэнгүй. 1960 онд Сомали Их Британи, Италиас тусгаар тогтнолоо зарлаж, 1961, 1963 онуудад Танзани, Кени тусгаар тогтнолоо зарлажээ.

Британийн харьяалт Брендон энэ бүх өөрчлөлтийн улмаас өөр шиг нь чухал ажил албатай хүмүүсийн орон тооудалгүй нутгийн иргэдэд шилжинэ гэдгийг сайтар ойлгож байлаа. Тиймээс тэр байгальд илүү ойртон ажиллах талаар бодох болжээ. Ингээд л Сейшелийн арлууд дээр үзэсгэлэнтэй байгальтай газар эзэмших мөрөөдөлтэй болсон гэнэ.


Арал
хайх эрэл хэдэн долоо хоног үргэлжилсний эцэст Брендоны итгэл унтарч эхлэв. Зарах арал бага, олдсон үзэсгэлэнтэй газруудын үнэ тэнгэрт хадсан байлаа.

Харин амралт дуусахаас нэг өдрийн өмнө түүнд аз таарчээ. Виктори хотод байхад нь түүн дээр нэгэн үл таних хүн ирээд, Сейшелийн арлууд дээр арал худалдаж авах санал тавьсан гэнэ. Брендон ч арлыг үзэхийг зөвшөөрчээ.

Ингээд тэд ердөө 0,099 кв.км талбайтай Муайен хэмээх жижиг арлыг үзэхээр хөдлөв. Брендонд арал шууд л таалагдав, учир нь энэ арал нам гүм.

Энэ арал Сейшелийн нийслэлийн амьдралд ойр, үүний зэрэгцээ хэдэн мянган жилийн алс мэт, соёл иргэншлээс хэдэн мянган гэрлийн жилээс хол мэт санагдахуйц газархэмээн Брендон хожим нь дурсжээ.

Энэ арал бусадтайгаа ижил биш. Өвөрмөц, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг эндээс авсан. Энэ бол миний хайж байсан тэр газар мөн байсанхэмээн Брендон 2009 онд гарсан баримтат киноны багийнханд ярьж байв.

Брендон маргааш өдөр нь л арал худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, Муайен арлыг эзэмшихийн төлөө 8000 фунт стерлинг төлжээ. Ингэж л эзэнгүй арлын эзэн болов. Бүх зүйл хялбар бүтсэн мэт санагдаж байлаа.

Гэвч арлыг арчиж тордох ажил амаргүй байв. Муайены нутаг дэвсгэр хэдэн арван жилээр хаягдсан, арал дээр загасчны гэр бүл л амьдардаг байжээ.

Муайен арал бол Сейшель дээрх хамгийн жижигхэн арлуудын нэг. Урт нь ердөө 0,4 км, харин өргөн нь 300 метр. Эргийн шугам нь хоёр км орчим аж. Эрэг дагуу цагаан элс, хайргаар бүрхэгдсэн бол арлын газар дээр ширэнгэн ой арлыг бүрхсэн мэт сүндэрлэнэ.

Арал жижигхэн ч гэлээ эндэхийн экосистемийг нөхөн сэргээх нь жинхэнэ сорилт байв. Орооцолдож ургасан мод, ургамал амьтан үржиж, нутаглахад тааламжгүй тул шувууд байдаггүй, хаа нэгтээ харх л гүйлддэг байжээ.

Брендонтой хамт нутгийн загасчны 19 настай хүү Рене-Антуан Лафортун суурьшсан аж. Тэд хамтдаа арлыг өөрчилж эхлэн, мод сөөгийг тайрч, мод суулган, ойн гүн рүү зам гаргаж эхлэв. Энэ бүхэн нягт намбаөй нөр их хөдөлмөр шаардсан ажил байлаа. Гэхдээ Брендоны хувьд амьдралын гол утга учир байсан бөгөөд үлдсэн бүхий л амьдралаа чухамхүү арлыг тохижуулахад зарцуулжээ.

Англи эр арлыг хурдацтай, хэт их хөгжлөөс хамгаалж, энэ газрын унаган төрхийг сэргээх явдал байв. Урт хугацаандаа жинхэнэ байгалийн диваажинг бүтээж, үлдсэн амьдралаа түүнд өнгөрүүлэн, бие барахдаа ч тэр хэвээр үлдээнэ гэж төлөвлөж байсан гэдэг. Ингээд хүссэндээ ч хүрч чаджээ.

Тэд дөчин жилийн туршид энэ арал дээр 16 мянган мод суулгаж, таван километр явган зам бүтээсэн аж. Нэгэнтээ үгүйрч хоосорсон байсан энэ арал нүдэн дээр л сэргэж, 2000 гаруй төрлийн шувууд, амьтад нутаглах болжээ.

Сейшелийн арлууд дээр 1980-аад онд аялал жуулчлалэрчимтэй хөгжих үеэр Муайен арал газрын диваажин гэжнэрлэгдэх болов. Хөрөнгө оруулагчид энэ жижигхэн аралруу нүд унагаж эхэллээ.

Брендон арлыг 50 саяар зарах санал хүлээн авсан ч татгалзсан гэдэг. Тэр бээр нас ахихын хэрээр арлын нутгийгхамгаалах цаг бага үлдэж байгааг сайтар ойлгож байсан аж. Арлаа өвлүүлэх үр хүүхэд байсангүй. 2007 онд хамтрагчЛафортун нь нас барсны дараа Брендон одоо л хөдлөх цаггэдгийг ойлгожээ. Ингээд 2009 онд танилуудтайгаа нийлсэнарлыг хамгаалах сан байгуулсан гэнэ. Мөн ондооСейшелийн арлуудын Байгаль орчны яамтай гэрээбайгуулж, арлыг онцгой статустай болгуулжээ. Ингэж л дэлхийн хамгийн жижигхэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнболох Муайен цэцэрлэгт хүрээлэн үүссэн аж.

2007 онд Брендоны хамтраг нас барах үед тэр 81 настайбайжээ. Эзэнгүй арлыг газрын диваажин болгож чадсанБрендон ихэд алдаршив. Түүн дээр сэтгүүлчид байнга л ирж, баримтат кино авдаг байлаа.

Нэгэнтээ түүнээс ганцаардаж байсан эсэх талаар асуухадТийм ээ, нэг удаа ганцаардаж байсан юм байна. Тэгэхэд биЛондонд өрөө түрээсэлж байсан юмгэж хариулсан гэдэг.

Түүнийгхачин хүнгэж бодох хүн цөөнгүй. Ганцаархнааертөнцийн нөгөө үзүүрт ирж, амьдралынхаа ихэнх хэсгийгарал сэргээхэд зориулна гэдэг энгийн хүний санаандбагтахааргүй. Гэхдээ сейшельчүүд одоо хэр нь англи эрдталархаж явдаг гэнэ. Учир нь тэр мөнгөний араасхөөцөлдсөнгүй, асар их мөнгө амласан ч арлыг зарахыгхүссэнгүй, харин 2012 онд таалал төгсөхдөө газрындиваажин болгосон энэ газраа сейшельчүүдэд гэрээслэнүлдээжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img