2024-10-04, Баасан
4 C
Ulaanbaatar

III Чарльз хааны үхэлд бэлтгэх “Менайн гүүр” нууц протокол

Их Британид ихэс дээдсээ таалал төгссөн үед ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар урьдчилан төлөвлөж, тусгай протокол үйлддэг.

Хамгийн сүүлд, II Элизабет хатан хааныг бие барахад “Лондонгийн гүүр” протоколыг мөрдөж байлаа. Харин өнөөгийн хааныг таалал төгсөхөд авч хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг “Менайн гүүр” хэмээх нэртэй аж.

III Чарльз хаан хавдар туссан тул хааны гэр бүлд дахин нэг гашуудлын ажиллагаа удахгүй болж мэднэ гэж Британийн хэвлэлүүд бичжээ.

Хаан сэнтийд залрах ээлжээ хүлээсээр 75 настайдаа хаанаар өргөмжлөгдсөн юм. Гэтэл хаан сэнтийд нэг их удалгүй тэр түрүү булчирхайн хавдар тусчээ.

Түүнийг нэг их удахгүй гэж харьяат иргэд нь бодож байгаа бол бие барсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэдийнэ бэлджээ.

Хааны гэр бүлийн хариуцлагатай алба хаагчид хааны үхлийн талаар Букингемийн ордон мэдээлсэн үед ямар дэг журам баримтлан арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй төлөвлөгөөг хэдийнэ боловсруулсан байна. Энэ төлөвлөгөө нь “Менайн гүүр” хэмээх протоколтой бөгөөд арга хэмжээг дэлгэрэнгүй төлөвлөжээ.

Өнгөц харахад, хүний үхэлд бэлтгэн ийм төлөвлөгөө гаргах нь зүйд нийцэхгүй мэт. Чарльз хаан хавдар туссан ч он удаан жил амьдарч мэднэ шүү дээ. Гэхдээ хааны үхэлд бэлтгэх нь эртнээс л хэвийн ёс уламжлалд тооцогдож байв.

Британийн хаан сэнтий нь хатуу уламжлалыг сахихыг шаарддаг бөгөөд үүнд ихэс дээдсийн оршуулгын уламжлал ч хамаарна. Уламжлалаас гажихыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Тиймдээ ч холбогдох бүхий л хүмүүс хаан таалал төгсөхөд ямар арга хэмжээ авахыг сайтар мэддэг аж.

“Менайн гүүр”

Хатан хаан II Элизабет таалал төгсөхөд тусгай албаныханЛондонгийн гүүрпротоколыг баримтлан нэн шуурхайажилласан юм.

Харин Чарльз хааны хувьд яагаад өөр нэртэй төлөвлөгөө боловсруулсан юм бол? Оршуулах ёслол юугаараа ялгаатай вэ?

Протоколын нэрийг таалал төгссөн тухайн хүн амьд ахуйдааилүүтэй холбоотой байсан газрын нэрээр нэрлэдэг аж. IIIЧарльз хаан 64 жилийн туршид “Уэльсийн ханхүү” хэмээх хэргэмтэй байсан бөгөөд гагцхүү Уэльсэд Менайн гүүр оршдог тул протоколыг ийн нэрлэжээ.

Эрт цагт ихэс дээдсийн оршуулгын нууцыг хорон санаатнуудаас чандлан хамгаалахын тулд төлөвлөгөөнд нууц нэр өгдөг байж. Одоо ийн нууц хамгаалах шаардлага үгүй болсон ч дээр өгүүлсэнчлэн уламжлалаас гажиж хэрхэвч болохгүй.

Протоколыг яагаад өөрчлөв?

Менайн гүүрпротоколыг II Элизабетийг оршуулсны дараа л боловсруулжээ. Үүнд гайхах юмгүй.

Шинэ хаан өндөр настай тул оршуулгын протокол хэзээ ч хэрэгтэй болж мэднэ. Ийнхүү яаравчлан бэлдсэн нь буруудаагүй гэдгийг ордныхон удалгүй мэдэж авсан юм, учир нь хаан түрүү булчирхайн хавдартай гэж оношлогдох нь тэр.

Гэхдээ саяхан “Менайн гүүр” протоколд зарим өөрчлөлтийг оруулжээ. Учир нь протоколыг анх боловсруулсан 2022 оноос хойш Британи болон дэлхий дахинд олон зүйл өөрчлөгдсөн юм. Тухайлбал, хатуу тусгаарлалт хийх шаардлагатай коронавирусийн цар тахал ард үлдсэн. Тиймдээ ч зарим заалтыг хасаж, заримыг нь өөрчилжээ.

Мэдээж хэрэг, хааныг тус улсын хамгийн шилдэг эмч нар эмчилж байгаа. Хаан ч өөрөө тэдний зөвлөгөөг ёсчлон биелүүлэхийг хичээж, цэвэр агаарт их алхаж, амарч байгаа гэнэ. Гэсэн ч хаан хүн л хойно олны өмнө байнга гарч, ачаалал авахаас аргагүй байдаг.

Хааныг таалал төгссөн өдөр юу болох вэ?

Менайн гүүрпротоколын дагуу III Чарльз хаан таалал төгссөн талаар хааны гэр бүлийнхэн эмч нараас мэдэж авна. Үүний дараа Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакт энэ мэдээг дуулгах аж.

Ингээд Засгийн газар болон Европын хамтын нөхөрлөлийн орнуудын удирдлагуудад мэдээлнэ. Хамгийн сүүлд, мэдээллийн агентлагуудад мэдээлснээр хаан бие барсан талаарх мэдээ дэлхий даяар тархах аж. Таалал төгссөн талаар нь бүх хамаатан садан мэдсэн хойно л албан ёсоор нийтэд зарлахыг III  Чарльз хаан хүссэн гэнэ.

Үүний зэрэгцээ, хааны эмч түүнийг нас барсан гэдгийгалбан ёсоор баталгаажуулсны дараа Букингемийн ордныхаалган дээр гашуудлын зарлал байрших аж. Мөн яг энэ үеэр төрийн далбааг ишний гол хүртэл буулгах гэнэ. Тиймээсорчноо сайтар анзаардаг хотын оршин суугчид болонжуулчид гунигт мэдээг хамгийн түрүүнд олж мэдэж ч болохоор.

Хаан таалал төгслөө, хаан мандтугай

Эмч нар III Чарльз хааныг нас барсныг баталгаажуулсны дараа л түүний ууган хүү, Уэльсийн ханхүү Уильям хаанд тооцогдоно. Гэхдээ түүхчдийн үзэж байгаагаар үйл явдал өөрөөр эргэхийг ч үгүйсгэх аргагүй гэнэ.

Тэдний өгүүлснээр, хааны ажил үүрэг гүйцэтгээд ядарсан Чарльз хаан сайн дураар сэнтийгээсээ бууж, Уильямыг хаан ширээнд залж магадгүй аж.

Гэхдээ энэ хувилбарыг хэрэгжүүлэхэд тийм ч хялбар биш. Учир нь хаан ширээнээс буухад урт удаан ёслол бүхий нарийн ажиллагаа шаардагддаг гэнэ.

Ингээд Чарльз хаан байхдаа бие барвал Уильям тэр даруй бүрэн эрхтэй болж, албан ёсоор сэнтийд залах ёслол болохоос өмнө хаанд өргөмжлөгдөнө. Хаан эцгээ бие барсны дараа шууд л хаан болсон Уильям тэр өдрөө л гашуудлын үг хэлж, нөхөрсөг орнуудын элчин сайд нарыг хүлээн авах үүрэгтэй.

Харин Чарльз хааны цогцосыг Вестминстер-холл руу шилжүүлж, оршуулах ёслол хүртэл тэнд нь байлгах гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img