2024-10-04, Баасан
5 C
Ulaanbaatar

Их эмч Р.Молор: Уламжлалт анагаахын “Алтан тун” өдөрлөгөө хавар, намар бүр хийнэ

"ТЭЖЭЭХҮЙ УХААН" ТББ-ын тэргүүн, их эмч Р. Молороос уламжлалт анагаах ухааны “Алтан тун” өдөрлөгийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Уламжлалт анагаах ухааны “Алтан тун өдөрлөг”-ийн зорилго нь юу вэ?

-Уламжлалт анагаах ухаан гэдэг их өргөн. Энэ удаагийн өдөрлөг нь урьдчилан сэргийлэх анагаах ухааны мэдлэг олгох, хувь хүний онцлог байдлыг танин мэдэх тухайд чиглэсэн юм.

Өөрөөр хэлбэл амьдралын чанарыг сайжруулахад хувь хүнээс хамаарах учир шалтгааны тухай уламжлалт анагаах ухааны мэдлэг олгох гэж хэлж болно. Гэхдээ энэ өдөрлөг маань хоёр үндсэн хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг нь эмч мэргэжилтнүүдэд зориулан өглөө болох бөгөөд 13 цагаас олон нийтэд зориулсан хэсэгтэй. Бэлтгэл цаг хугацаа болоод анх удаа зохион байгуулж байгаа зэрэг шалтгааны улмаас нэг л өдөр буюу энэ бүтэн сайн өдрийг товлосон юм.

-Энэхүү арга хэмжээнээс иргэдэд өгөх гэсэн мессеж нь юу бол?

-Уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжуудын талаар цогц ойлголт өгөх гэж л товчхон хэлэх байна даа.

-Намрын улиралд өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай товч мэдээлэл өгөөч?

-Хөнгөн бөгөөд жиндүүлэхээргүй хувцаслах (гол нь хөлөргөхгүй), туулга, цэвэрлэх эмчилгээ хийлгэх, ханиад томууны дэгдэлт их байдаг тул хамар, хоолой угаах эм тангуудыг хэрэглэх зэрэг болно доо. Нэмж хэлэхэд тухайн өдөрлөгөөс эм тангаа авах бололцоо бүрдэж байна.

emch-“Алтан тун” өдөрлөг жил бүр зохион байгуулагдах уу?

-Хавар, намрын улиралд зохион байгуулагдахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээ нь анх удаа энэ жил зохион байгуулагдаж байгаа нь онцлог болж байна.

-Тэжээхүй ухаан ТББ-ын дараа дараагийн арга хэмжээ нь юу вэ?

-Манай байгууллага эмч, эмнэлгийн мэргэжилтний боловсрол, мэдлэгт голлон анхаарч үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн жилүүдэд олон нийтэд чиглэсэн ажил хэд хэдийг зохион байгуу0-лж байна.

Цаашид иргэдийн эрүүл мэндийн боловсролд илүү анхаарч ажиллах болно. Тухайлбал өмнө жилүүдэд зохион байгуулж байсан хавдартай хүмүүс, ар гэрийнхэнд зориулж хийдэг байсан үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохион байгуулах бодол бий. Энэхүү өдөрлөгийг аймгуудын Эрүүл мэндийн газартай хамтран аймгуудаар хийх төлөвлөгөөтэй байна. Мөн гадаадад оршин суудаг монгол гэр бүлд зориулсан уламжлалт ахуй, ухааны тухай цахим хөтөлбөр боловсруулахаар ч ажиллаж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img