мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -14°C

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн 9 дэх удаагийн ИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо

BZD

Хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Ж.Энхбаатар, АН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Б.Одбаяр нар сонгогдлоо.

Мөн хуралдаанаар Ч.Мэндсайхан төлөөлөгч нарын 86 хувийн саналаар Хурлын даргаар сонгогдлоо. Ч.Мэндсайхан нь 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд мэргэжилтнээс эхлэн Ажлын албаны даргын албан тушаал хашиж төрийн албанд шатлан дэвших буюу мерит зарчмаар ажилласан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хариуцдаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж ирсэн. Тэрээр автомашины инженер, санхүүч, эрх зүйн магистр, брэнд шинжээчээр мэргэшсэн.

Хуралдаанаар Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Засаг даргаар ажиллаж буй Г.Жаргалсайханыг дэвшүүлэх саналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хүргүүлэхээр боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000