2025-02-11, Мягмар
-23 C
Ulaanbaatar

Б.Сэдэд: “Цахим эринд уламжлалт анагаах ухааны хөгжил”

Дэлхийн уламжлалт анагаах ухааны хөгжил-Монголд хэлэлцүүлэгт  хэлэлцүүлсэн АУ-ны доктор АШУҮИС-ийн багш  Б.Сэдэд багшийн “Цахим эринд уламжлалт анагаах ухааны хөгжил” сэдэвт илтгэлийг товчлон хүргэе.

Үйлдвэрчлэлийн эрин үе явж байсан бол одоо дижитал цахим эрин үед шилжээд байна. УАУ-аар Япон, Солонгос, Хятад, Энэтхэг улсууд тэргүүлж байна. Эдгээрээс Хятад улс УАУ-аар дэлхийд тэргүүлж байна. Мөн энэ дундаа Энэтхэгийн Аюурмед-ийн анагаах ухаан тусдаа Аюушийн яам гээд УАУ-ны яам байдаг. Энэ дотроо дэд бүтэцтэй, маш олон мэргэжилтнүүд ажиллаж байна.

Хиймэл оюун ухаан анагаахын салбарт хэрхэн оролцож байна вэ гэхээр сүүлийн комидо томограф дээр уушгины зураглалын судалгаа байсан. Үүн дээр тодорхой хэмжээний 4-11 тоот тоонуудыг байрлуулаад эзлэхүүн, өндөр, өргөн, нягтыг хэмжээд 2D томограф зургийг 3D бодит хэмжээстэй хэвлээд гаргаад ирэх хэмжээнд хүртэл хөгжсөн байна. Уушгины архаг бөглөрөлт өвчин, уушгины шалтгаант бүтцийн өөрчлөлтөөс үүдсэн хавдар зэрэг өөр бүх төрлийн өвчнүүдийн үед бид тухайн голомтыг сантиметр, миллиметр, 3D хэмжээгээр бүтээгээд өөрсдөө бариад үнэлэх боломжтой хэмжээнд хөгжсөн байна.

Мөн булчингийн үйл ажиллагааны алданги тооцоолох боломжтой болсон. Энэ нь гэмтлийн практикт өргөн хэрэглэгддэг. Хөдөлгөөн хязгаарлагдмал болох явцыг үнэлэж эмчилгээг оновчтой тооцоолох робот мэс заслын машин гэдэг нь мэс заслыг дэлхийн хаанаас ч тухайн өвчтөнд хийх боломжтой. Хиймэл оюун ухаан маань анагаах салбарт энэ мэт нээлтүүдийг хийж нэвтэрч байна.

Хиймэл оюун ухаан УАУ-ы салбарт БНХАУ-ын маш их туршлага байна. Хятад улс хамгийн түрүүнд УАУ-ы эмнэл зүйн датануудыг цуглуулж байдаг. Ямар оноштой, эмнэл зүйн шинж тэмдэгтэй хүмүүсийг хэрхэн эмчилж ямар үр дүн гарсан зэрэг мэдээллийг цуглуулж УАУ-ны их өгөгдлийн сан буюу Big data center  бий болгосон.

 

  •     Манай дээр Big data center байдаг ч УАУ-ы салбарт байдаггүй.

 

Эмийн ургамлын үйлдлийг нарийвчлан судалж судалгаа шинжилгээний ажил ихээр хийдэг. УАУ-ы эмийн ургамлыг Хятад улс тус бүр найрлагаар нь мөн нийлмэл найрлагаар нь судлаад гаргаад ирчихсэн. Үүний үндсэн дээр бүх найрлага, эмнэл зүйн дата өгөгдөл, оношилгоо, эмчилгээний датаг судалсаны дараагаар бүх мэдээллээ хиймэл оюун ухаанаар нэвтрүүлдэг.

Хиймэл оюун ухаанд анализ хийж тухайн хувь хүнд зориулсан бүтээгдэхүүнүүд гардаг. Хувь хүнд чиглэсэн бүтээгдэхүүн гэхээр та бүхэнд шинэлэг сонсогдож байж магадгүй. Хятад ард улсын хувьд УАУ-ы мэргэжлийн байгууллага, институтууд технологийн байгууллагуудтай байнгын хамтарч ажилладаг.

 

  • Технологийн байгууллагуудад нь юу юу хийдэг вэ гэхээр маш их өгөгдөл мэдээллүүдийг анализ хийгээд хамгийн оновчтой зөв эмийн найрлага, бүтээгдэхүүнийг бодож тооцоолоод гаргаж ирдэг гэсэн үг. Үүнийхээ дараагаар эмийн үйлдвэрийн байгууллагуудтай хамтарч хиймэл оюун ухааны гаргасан мэдээллийн дагуу эмээ үйлдвэрлэдэг.

 

БНЭУ-ын тухайд технологижсон улс учраас УАУ-ы портал сайтуудыг ихээр үүсгэдэг. Энэ нь иргэн, эмч, УАУ-ы төвийн мэргэжилтнүүдэд тус тусад нь зориулсан хайлтын систем бий болгочихсон. Жишээ нь иргэн интернэтээс үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд төөрч, үнэн мэдээлэл авч чадахгүй байх тохиолдол их. Энэтхэг улсын Аюушийн яам, Namasde портал сайт гэж бий. Үүн дотроо иргэнд зориулсан эмчлүүлэгчийн портал сайт, УАУ-ны профайл, 24 цагийн дуудлагын төв гэж бий. Тухайн хүн УАУ-ы ямар ч мэдээллийг ороод авч болно.

 

  • Иргэн өөрт илэрч байгаа шинж тэмдэгээ оруулахад л эмчилгээ нь гараад ирнэ.

 

Эмчид зориулсан эмчийн туслах нь яаралтай үеийн эмийн тун, зохицол мэдэхгүй байлаа гэж бодоход цаг алдалгүй портал сайтаараа ороод цахим эмийн сан, эрх зүйн зөвлөгөөг хүртэл авах боломжтой.  Зөвлөгөө мэдээлэлгүйгээсээ болоод болчимгүй алдаа гаргаж байгаа юм. Үүнээс сэргийлэхийн тулд эрх зүйн зөвлөгөө 24 цагаар онлайнаар байж байдаг.

 

  •    Сүүлд уламжлалтын эмч эрх зүйн зөвлөгөө аваагүйн улмаас ял авсан тохиолдол гарсан.

 

УАУ-ы төвүүд судалгаа, эмийн ургамал судлал, сургалт, их өгөгдлийн сан, тухайн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хийх хяналт, хиймэл оюун ухааныг давхар хөгжүүлээд явж байдаг гэсэн үг.

Тэгэхээр Энэтхэг улсын хувьд цахим мэдээллийн орчинг маш сайн бүрдүүлсэн. Ингэснээр чадварлаг мэргэжилтэн бий болж байгаа юм. Чадварлаг мэргэжилтэн байгаа учраас чанартай тусламж үйлчилгээг үзүүлж чадаж байна. Мөн Энэтхэг улс шаардлагатай гэж үзсэн бүх номоо цахим болгочихсон. Утаснаасаа ямар номын хэддүгээр бүлгийг хармаар байна шууд харах боломжтой.

Япон улсын тухайд Камбо анагаах ухаан гэж бий. Оношилгоо, эмчилгээ гэж хоёр хуваасан. Оношилгооны хувьд эмнэлзүйн шинж тэмдэг, шинжилгээний хариунд суурилсан хамгийн сайн эмийн найрлагыг тооцоолон гаргах хиймэл оюун ухааныг бүтээсэн. Япончууд робот, техник технологийн дэвшилээрээ тэргүүлдэг улс. Тийм ч учраас ихэнх мэдээлэл, эмнэл зүйн болон өгөдлийн сангуудаа хиймэл оюун ухаан руу хуулаад хүнтэй харилцдаг робот болгочихсон.

Эмчилгээний хувьд эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийг ашигласан машин бүтээсэн байна. Энэтхэг улс портал сайтаа бичээд хариулт авдаг бол Япон улс мэдмээр байгаа зүйлээ хиймэл оюун ухаантай ярилцаад УАУ-ы маш олон эх сурвалж номон дээрх мэдээллийг шүүгээд асуултад хариулдаг.

Эдгээрээс гадна хэлний өнгө хэмждэг төхөөрөмж бүтээсэн. Хэлний өнгө нь бие махбод болон сэтгэцийн эмгэгийг илтгэдэг.  Хэлний өнгөнөөс маш олон төрлийн өвчнийг тодорхойлох боломжтой.

 

  •     Хэлний өнгө бол уламжлалт анагаах ухааны хувьд маш том оношилгооны шалгуур байдаг.

 

Хувь хүнд зориулсан оновчтой эмчилгээ, эмийн найрлагын тухайд personal medicine гэж нэрлэж байна. Европын орнуудад энэ яг эрчээ авч хөгжиж байгаа, тухайн хүний ДНК судлаад онцлогт тохирсон эмийн орц найрлага тун нь өөрчлөгдөөд явж байдаг. Манай УАУ-ы хувьд хий шар бадган хавсарсан уу, хуурмал уу гэдгийг тодорхойлсоны үндсэн дээрээс мөн аль нутгийн хүмүүс вэ гэдгээс хамаараад эмийн найрлага нь тодорхой хэмжээгээр их бага байдаг.

 

  •     Personal medicine бол УАУ-д аль эртнээс хэрэглэгдэж эхэлсэн. Үүнийгээ илүү хөгжүүлбэл туршлагыг практикт хэрэглэх боложтой юм.

 

Манай улсын УАУ-д ямар ямар шинэчлэл шаардлагууд хэрэгтэй байна вэ гэхээр хамгийн чухал нь их өгөгдлийн сан бий болгох хэрэгтэй. Ингэснээр шаардлагатай мэдээллийг хүнээс асуухгүйгээр хиймэл оюун ухаанаар дамжуулаад авчихна. Нэгдсэн цахим портал сайтаа Энэтхэг улсаас жишээ аваад интернэтээс бүх мэдээллээ авч болж байгаа шигээ УАУ-ны талаар маш их хэмжээний судар номыг утсандаа багтаагаад явчих портал сайт бий болгох шаардлагатай байна. Мөн эмнэлзүйн мэдээллийн сан цахим сургалт бий болгох шаардлагатай. Яагаад гэхээр УАУ-ы эмч нар тодорхой хэмжээний техник технологи болон цахим ур чадварт суралцах шаардлагатай болоод байна.

Судалгааны баазуудын суурь шаардлагыг нэмэгдүүлэх ёстой. Судалгаа хийгээд эхэлье гэхээр амьтны түүх, техник төхөөрөмж зэрэг материаллаг зүйлсээс гадна, маш их санхүү хэрэгтэй болдог. Суурь баазуудыг нэмэгдүүлчих юм бол судалгаа хийх эмч нар, судлаач, оюутнууд, эрдэмтэд энэ эм нь ийм найрлага орцтой гээд батлаад олон улсад гаргах нийтлэх боломжтой. Монгол Анагаах ухаан ийм ийм түүхтэй, судлагаа хийсэн байна гэхэд судалгааны суурь бааз маш чухал. Судалгаа, эмийн найрлага, үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа бас хоцрогдож байна. Эмийн үйлдвэр, судлаач, эмч нар маань дор дороо хамтраад ажиллах юм бол УАУ-ы салбарын хөгжил хурдтай хөгжинө.

Бусад улс орнууд шиг хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх гэхээс илүү хамгийн чухал юм нь мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлдэж байж бусад улс оронтой зэрэгцэж хөгжиж өөр өөрсдийгөө хөгжүүлж суралцах нь чухал байгаад байна.

 

 

 

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img