Тавдугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд гал зогсоохтой холбоотой Москвагийн байр суурийг тодорхой илэрхийлжээ. Тэр бээр Украины талд хэлэлцээ сэргээх санал тавьсан нь олон улсын анхаарлыг татаад байна.
Тодруулбал, Владимир Путин энхийн хэлэлцээг тасалдсан тэр газарт нь буюу Туркийн Стамбул хотод тавдугаар сарын 15-ны өдөр сэргээх саналыг тавьжээ.
Украин, Герман, Франц, Их Британи тавдугаар сарын 12-ноос эхлэн 30 хоногийн туршид “газар, агаар, тэнгист болзолгүйгээр гал зогсоох”-ыг ОХУ-аас шаардсаны дараа Владимир Путин ийнхүү санал тавьсан юм.
Путин хэлэлцээг 2022 онд энхийн хэлэлцээ хамгийн сүүлд болсон газар буюу Туркийн Стамбулд хийх санал тавьсан бөгөөд Турк улс ч хэлэлцээг зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
“Путиныг Туркэд хүлээж байя”
Путин мэдэгдэл хийсний дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын талаас даваа гарагаас эхлэн гал зогсооно гэж найдаж байгаа, тавдугаар сарын 15-нд Путиныг Стамбулд хүлээнэ хэмээн мэдэгдсэн байна.
“Дипломат ажиллагаанд шаардлагатай үндэс суурийг тавихын тулд бүрэн хэмжээний, урт хугацаанд үйлчлэх гал зогсоох горимыг даваа гарагаас эхлэн хэрэгжүүлнэ гэж бид хүлээж байна. Аллагыг сунжруулах утгагүй. Мөн пүрэв гарагт Путиныг Туркэд хүлээж байя. Энэ удаад оросууд чадахгүй гэх шалтаг хайхгүй гэж найдаж байна” хэмээн Зеленский телеграм сувагтаа бичжээ.
Зеленский ийн мэдэгдэл хийхийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Украинд хандан Туркэд Оростой хэлэлцээ хийх саналыг нэн даруй хүлээн зөвшөөрөхийг уриалсан юм.
“Путин Украинтай эвлэрэх хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа. Үүний оронд цус асгаруулсан үйл явдлыг зогсоож болох эсэх талаар тохиролцохоор Туркэд пүрэв гарагт уулзах санал тавьж байна. Украин үүнийг нэн даруй зөвшөөрөх ёстой” хэмээн Трамп Truth Social сүлжээнд бичжээ.
Энд дуулгахад, бямба гарагт Их Британи, Франц, Герман, Польшийн төрийн тэргүүнүүд Киевт айлчилж, улмаар энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхийн тулд ОХУ 05 дугаар сарын 12-ноос эхлэн гал зогсоох ёстой хэмээн мэдэгдсэн юм. Энэ саналыг хүлээн авахгүй бол Оросын эсрэг шинээр хориг тавина гэж сүрдүүлсний дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч ийм байр суурьтай байгаа гэж онцолж байв.
Үүний дараа, бямба гарагийн шөнө Путин мэдэгдэл хийхдээ өмнөх эвлэрлийн хэлэлцээрийг зөрчсөнд Украиныг буруутгаж, 30 өдрийн эвлэрлийн саналыг хүлээж авахын оронд тавдугаар сарын 15-ны өдөр энхийн хэлэлцээ эхлүүлэхийг санал болгосон юм.
Улмаар ням гарагт Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Путин болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьж, Орос, Украины хэлэлцээг зохион байгуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Европын төрийн тэргүүнүүдийн байр суурь
Путины мэдэгдлийн дараа Европын орнуудын төрийн тэргүүнүүд хоорондоо ижил төстэй мэдэгдлүүд хийсний дээр 30 хоногийн эвлэрэх шаардлага нь хэвээр байгаа гэдгийг онцолсон байна.
Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Путины мэдэгдлийг “анхны алхам хэдий ч хангалттай” биш хэмээн дүгнэжээ.
“Болзолгүй гал зогсоох горимыг хэлэлцээгээр үгүйсгэж болохгүй. Путин гарц хайж байгаа ч цаг хожихыг хичээж байна” хэмээн Макрон мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ байлдааны ажиллагаатай зэрэгцэн хэлэлцээ хийх боломжгүй гэж онцолжээ.
“Киевт байхдаа бид Трамп Ерөнхийлөгчийн хамтаар тун тодорхой санал тавьсан. Ямар нэг нөхцөлгүйгээр даваа гарагаас эхлэн 30 хоногийн туршид эвлэрэл зарлах. Зеленский Ерөнхийлөгч үүнийг зөвшөөрч, ямар нэг болзол туүлгаагүй. Одоо бид Оросын талаас ийм л тодорхой хариулт хүлээж байна. Их буу галлаж байхад хэлэлцээ хийнэ гэдэг боломжгүй. Энгийн иргэдийг бөмбөгдөж байхад хэлэлцээ хийх боломжгүй. Хэлэлцээ эхлүүлэхийн тулд эвлэрэл байх ёстой. Энх тайвны төлөө ” хэмээн Макрон Х сүлжээнд бичсэн байна.
Мөн Германы Канцлер Фридрих Мерц ч Макроны адил мэдэгдэл хийж, Путины үгс “сайны дохио хэдий ч шаардлагатай алхмаас хол байна” хэмээн онцолжээ.
Тэд хуучин аргаа хэрэглэж хэлэлцээр хийх хугацаанд баахан зэр зэвсэг нөөцөлж аваад баахан хөлсний этгээдүүдийг бэлтгэж аваад эргүүлээд Орос руу дайрна. Оросыг за больё гэж хэлтэл нь дайтах гэж үзнэ. Өөр ямар ч санаа байхгүй. Оросууд Израйлуудын хэрэглэдэг аргыг хэрэглэн бүүр хүчтэй эрчтэй сэхээ сэдвгүй дайтаж урагшлан газар ахиулан авч Польш Молдав Румынээс Украйны хил давсан болгоныг нь зад зад пуужиндаад бөмбөгдөөд л байх хэрэгтэй. Хэлэлцээр хийх гэж байхдаа хүртэл хэлэлцээр ид явж байхад ч тэгэх хэрэгтэй байхаа. Тэгж байж л энэ Зеленскийн сэхүүн зан дарагдана. Тэгж байж л Украйн жинхэнээсээ хэлэлцээрийн ширээний ард далан таваараа бууж өгнө. Зеленский бол яаж ийж байгаад л Барууныхан Америкийг хамаатуулж байгаад л үргэлжлэн дайтаад Оросыг за больё гэтэл нь дайтах туйлын зорилготой нь харваас ойлгомжтой байна.