2025-07-09, Лхагва
18 C
Ulaanbaatar

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК борлуулалтын орлогыг 41 хувиар нэмэгдүүлэв

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн 2024 үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн батлах хувьцаа эзэмшигчдийн хурал  боллоо.

Хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн хууль зүйн зөвлөлийн зохицуулагч Б.Гэрлээ даргалж, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Пүрэвсүрэн, Нэгдсэн стратеги санхүүгийн удирдлагын газрын дарга Б.Батбаяр болон Эрдэнэс Алт Ресурс ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

Эрдэнэс алт ресурс” ХХК нь 2024 оны батлагдсан бизнес төлөвлөгөөний хүрээнд тавьсан 9 зорилтын 272 арга хэмжээг 96 хувийн гүйцэтгэлтэй, мөн толгой компаниас өгсөн 59 зөвлөмж, үүрэг даалгаварыг 100 хувийн гүйцэтгэлтэй тус тус хэрэгжүүлжээ.

Тус компани нь өнгөрөгч онд 2,539.8 мян.м3 уулын цул,  2,252 мян.м3 хөрс хуулалтын ажлуудыг гүйцэтгэж, 745.4 мян.тн хүдэр олборлон, 14,473 тн мөнгөний баяжмалыг 405.8 тэрбум төгрөгөөр борлуулж, борлуулалтын орлогыг өмнөх оноос 41 хувиар өсгөсөн амжилтаа хувьцаа эзэмшигчддээ тайлагнан, компанийн үйл ажиллагаа хангалттай гэж дүгнэгдэв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img