2024-10-29, Мягмар
-1.8 C
Ulaanbaatar

БНХАУ дэлхийд хариуцлагатай, энх тайван, шинэ ухаарал, шинэ итгэл найдварыг авчрах болно

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Хятадын “Хоёр чуулган”-ы талаар танилцууллаа

Хятадын “хоёр чуулган” 3 сарын 4-13-ны өдрүүдэд Бээжин хотноо амжилттай хуралдаж, олон улсын нийгэмлэгийн анхаарлыг татлаа. Хоёр чуулган (Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн хурал) бол Хятадын улс төр дэх нэгэн том үйл явдал хийгээд гадаад ертөнц Хятадын бүхий л салбарын хөгжлийн талаар ойлголт авах чухал цонх юм.

Нэг. 2023 оны хоёр чуулганы нөхцөл байдал ба ач холбогдол

Энэ оны хоёр чуулган ХКН-ын ХХ их хурлын дараа хуралдсан үндэсний хэмжээний анхны чуулган юм. Чуулганаар Хятад үндэстний агуу их сэргэн мандал болон дэлхий ертөнцийн зуун жилд байгаагүй томоохон өөрчлөлтийг нэгтгэн төлөвлөсөн. Мөн ХКН-ын ХХ их хурлаар боловсруулсан стратегийн хэд хэдэн зорилтыг хоёр чуулганаар хууль журмын дагуу үндэсний баримтлал болголоо. Сүүлийн 5 жилд, Хятадын ДНБ 120 их наяд юанийн шинэ түвшинд хүрч, 100 сая орчим хөдөө тосгоны ядуу хүн ам ядуурлаас ангижирч, хөдөлмөр эрхлэлт, юмны үнэ тогтворжиж, цар тахлын эсрэг тэмцэл шийдвэрлэх ялалт байгуулсан зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд олон мэдэгдэхүйц амжилт гарсан чухал үед 2023 оны хоёр чуулган хуралдсан. Хятад улс социалист орчин үеийн улсыг бүх талаар байгуулах, Хятад үндэстний агуу их сэргэн мандлын төлөөх шинэ аяныг эхлүүлэн урагшилсаар байгааг энэ оны хоёр чуулган харууллаа.

Хоёр. 2023 оны хоёр чуулганы гол агуулга

1. Шинэ удирдах бүрэлдэхүүн төрөн гарав. Энэ оны хоёр чуулганаар шинэ томилгоо хийсэн. Чуулганаар ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 100 хувийн саналаар БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогдсон нь Хятадын ард түмэн ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинийг чин сэтгэлээсээ дэмжиж, хүндэтгэж явдгийг харууллаа. Цаашид Ши Жиньпин даргаар төвлөсөн намын Төв хорооны хүчирхэг удирдлагаар, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны шинжлэх ухаанч удирдамжаар Хятад улс үндэстний сэргэн мандлын аянд дахин гялалзсан амжилт үзүүлэх болно. Төрийн байгууллагын шинэ удирдлага болон Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг чуулганы үеэр санал хураалт болон шийдвэрээр томиллоо. Шинэ сонгуулийн БХАТИХ, Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн 5000 гаруй гишүүд чуулганд оролцож, санал хураалт, санал, зөвлөмжид идэвхтэй оролцож, чуулганы бүх үйл явц ардын ардчилсан маягаар явагдсан.

2. Ерөнхий сайд Ли Көчян чуулганд Засгийн газрын ажлын тайланг тавив. Тайланд өнгөрсөн 1-5 жилийн Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан хэд хэдэн томоохон амжилтыг тайлагнаж, энэ оны ДНБ-ийг 5 хувиар өсгөх зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлж, Засгийн газрын төсвийн татвар, санхүүгийн эрсдэл, цахим эдийн засаг, хөдөөгийн сэргэлт, боловсрол, эрүүл мэнд, Хонконг, Макаогийн хөгжил, Тайванийн асуудал зэрэг ажлын тухай санал дэвшүүлсэн.

3. Төрийн зөвлөлийн байгууллагад шинэчлэл хийв. Шинжлэх ухаан, технологийн яамны бүтцийн өөрчлөлт, Санхүүгийн захиргааны удирдлагын ерөнхий газар байгуулах, Үндэсний дата мэдээллийн газар байгуулах, Төв хорооны төрийн байгууллагын албан хаагчдын орон тоог цөөлөх зэрэг 12 агуулгыг баталснаар шинжлэх ухаан, технологи, санхүүгийн хяналт, мэдээллийн удирдлага, хөдөөгийн сэргэлт, оюуны өмч, өндөр настны асрамжийн ажил зэрэг чухал салбарын байгууллагын үүрэг хариуцлагыг тохируулж, оновчтой болгосон. Мөн, Засгийн газрын үүрэг чадварт өөрчлөлт хийж, хууль дээдэлдэг төр засгийг түргэвчлэн байгуулж, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, шийдвэрлэх, цахим Хятад улсыг байгуулах ажлыг урагшлууллаа.

Гурав. Хоёр чуулган дэлхий дахинд эерэг дохио өгөв

Өдгөө, дэлхий ертөнц, цаг үе, түүхийн өөрчлөлт урд хожид байгаагүй аргаар өрнөж байна. Олон улсын нийгэмлэг ховор тохиох олон том эрсдэл, сорилтуудыг даван туулж байна. Хүн төрөлхтөн зууны цар тахлыг даван гарсан ч геополитикийн мөргөлдөөн, дээрэнгүй үзэл, өндөр инфляц, эрчим хүчний дутагдал зэрэг сөрөг урсгалтай тулгарч байна. 2023 оны Хятадын хоёр чуулган дэлхийд дараах зүйлсийг харууллаа: Тууштай, зоригтой урагшилж буй Хятад улс тодорхойгүй нөхцөл байдлаар дүүрэн байгаа дэлхий дахинд илүү их тогтвортой байдал, эерэг хүчийг авчирна; Өөртөө итгэлтэй, нээлттэй, эрч хүчтэй Хятад улс өөрийн шинэ хөгжлөөр дамжуулан дэлхий дахинд шинэ боломж, шинэ хүч өгнө; Дэлхий нийтэд анхаарал тавьдаг, хариуцлагатай Хятад улс хүн төрөлхтний энх тайван, хөгжил цэцэглэлтэд шинэ ухаарал, шинэ итгэл найдварыг авчрах болно. Гадаад харилцааны бодлогын тухайд, Хятад улс бие даасан, энх тайванч гадаад харилцааны бодлогыг тууштай баримталж, харилцан ашигтай нээлттэй стратеги хэрэгжүүлж, ямагт дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулагч, олон улсын дэг журмын хамгаалагч байна гэдэг тодорхой бөгөөд чухал мэдээллийг хоёр чуулганаар дэлхийд дамжууллаа.

Хятад, Монгол хоёр улс бол сайн хөршүүд, сайн анд нөхөд, сайн түншүүд. Хоёр улс газар зүйн ойролцоо байдал, харилцан нөхөх давуу талтай. Хятад улс “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” болон “хөрштэйгөө найрсаг харилцах, хөрштэйгөө түншлэх” хөрш зэргэлдээ орнуудын гадаад харилцаа чиглэлийг Монгол Улсад ямагт баримталж, Монголын талтай хамтран орчин үеийн шинэчлэлийг урагшлуулж, энх тайвнаар зэрэгцэн оршдог, харилцан тусалдаг, харилцан ашигтай хамтын ажиллагаатай хоёр улсын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө хичээн ажиллаж байна. Хятадын хөгжил цэцэглэлт Монгол Улс болон дэлхийн улс орнуудад асар их ашгийг авчирч, Хятад улс шинэ хөгжлөөр дамжуулан Монгол Улс зэрэг дэлхийн улс орнуудад шинэ боломж, шинэ хүч авчрах болно.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img