2024-10-29, Мягмар
-1.8 C
Ulaanbaatar

Оросыг 200 гаруй жил захирсан монголчууд тус улсад яагаад байдаггүй вэ?

Хятадын “Google” гэгддэг “Sohu”-д цацагдсан бичвэрийг орчуулан хүргэж байна. Орост монгол угсаатай халимаг, буриадууд өөр өөрсдийн автономит улстайг мэддэггүй хятад нийтлэлчийн энэхүү өнгөц агуулгатай материалыг маш олон хүн уншиж сонирхжээ.

Оросыг 240 жилийн турш захирсан Чингис хааны Монголын их гүрний үр удам тэнд уг нь үлдсэн л байж таарахаар. Хачирхалтай нь, өнөөгийн Оросын 194 үндэстэн дунд монголчууд байдаггүй аж. Яагаад тэр вэ?

Үүний нэг шалтгаан нь, монголчууд Орос даяар Чингис хааны нэр алдрыг дахин мандуулахаас эмээдэгтэй холбоотой байж болох юм. Чингис хаан яах аргагүй дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн агуу удирдагч. Түүний хүү Зүч, ач Бат нар Оросыг эзлэн Алтан ордыг байгуулсан билээ. Гэхдээ нүүдлийн амьдралтай монголчууд эзэлсэн аливаа газар нутагтаа удаан хугацаагаар үлдэн өөрсдийн захиргааг байгуулахаас илүүтэй аль болох их татвар авахыг л эрмэлздэг байсан билээ.

Оросоос татвар цуглуулах ажлыг тэд Москвагийн ван I Иванд хариуцуулсан байдаг. I Иван Оросын бусад мужаар хэрэн хэсч татвар цуглуулж, түүгээр Монголын хаад эд баялагт умбан амар жимэр амьдардаг байсан аж. Удирдлагын энэ арга л Алтан ордыг сүйрэлд хүргэжээ.

Догшин Иван удирдаж эхлэх үед Орос нэлээд тэнхэрсэн тул тэрээр монголчуудад татвар төлөхөөс татгалзаж зүрхэлсэн юм. Энэ нь монголчуудад таалагдаагүй нь мэдээж. Тэд Москвагийн ханлиг руу довтолсон ч ялагдал хүлээж, үүний улмаас Алтан орд нуран унажээ.

Алтан орд сүйрсэн ч монголчууд Москвагийн ханлигийн суурин дээр бий болсон Оростой дайтсаар байв. Гэвч оросууд Алтан ордын хэлтэрхий болох Астрахан, Крым, Сибирийн хаант улсуудыг ээлж дараагаар даржээ. Тэр үед оросуудын гарт цөөнгүй монгол амь үрэгдэж, амиа аварч чадсан нь бусад ард түмэнд уусчээ. Түүхийн тэрхүү эгзэгтэй мөчид амьд үлдэхийн тулд монголчууд угсаа гарлаа нуун өөрсдийгөө өөр үндэстэн гэж хэлдэг болсон аж.

алтан ордЧингис хааны удмынхан дотроос Абулхайр хан нэлээд онцгой. Хөх ордын хаан ширээг залгамжилсныхаа дараа тэрээр чантуу нарыг өмнө зүгт, дундад Ази руу манлайлан дагуулж Узбекийн хаант улсыг байгуулсан. Абулхайр ханы ач Шейбани доголон Төмөрийн хаант улсыг бут цохисноор чантуу нар дундад Азид давамгайлах үндэстэн болжээ. Үүнээс хойш дундад Ази руу Зүчийн олон удам тэмүүлж, үр удам нь тэнд өнөөг хүртэл амьдарсаар. Чингис хааны удмынхны морьт цэрэг Оросыг дайлаар мордоход тэдний эгнээнд татар гээд олон үндэстэн байжээ. Алтан орд унасны дараа сүйхээтэй татарууд Оросын дээдсийн хүрээлэнд шургалан төр барих ухаанд сургах нэр хүнд бүхий албан тушаал хашиж чадсан юм. Тэд Орос руу монголчуудтай мөр зэрэгцэн нэвтрэн орсон ч европжуу дүр төрхийнхөө ачаар хүйс тэмрүүлээгүй ажээ. Ийм ч учир олон монгол өөрсдийгөө татар үндэстэн гэж хэлэх болсон юм.

Алтан орд нуран унасны дараа монголчууд хаачсан бэ гэдгийг өгүүлсний дараа өнөөгийн Оросын нутаг дэвсгэрт яагаад тэд байдаггүй талаар ярилцъя.

  1. Оросын эрдэмтэд өнөөг хүртэл 240 жилийн Монголын дарангуйлал тус улсын хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлсөн эсэх тал дээр нэгдсэн нэг дүгнэлтэд хүрээгүй хэвээр аж. Тэдний нэлээд нь “Татар-Монголын дарангуйлал” гээч нь Оросын түүхэн дэх хамгийн эмгэнэлт үе ба үүнээс үүдэн Европоос хөндийрөхөд хүрсэн гэж үздэг. Үүний улмаас л оросууд монголчуудыг үзэн яддаг ба Орос дахь монголчууд өөрсдийгөө ямар нэг өөр үндэстэн гэж нэрийдэхэд хүрчээ. Ийм ч учраас олон үндэстэнтэй Орос оронд өнөөдөр монголчууд ер байхгүй.
  2. Орост монголчууд өдгөө байхгүй ч тэдний хамт түрэмгийлэн ирсэн татарууд оршсоор. Тэд монголчуудтай холилдон Орос даяар тархаж, хүн амын тоогоороо тус улсад оросуудын дараа хоёрт бичигддэг байна.
  3. Орост монголчууд үлдээгүйн өөр нэг шалтгаан бол тэд эргэн нэгдэж агуу их Чингис хааныхаа нэрийг дахин өргөхийг хүсч болзошгүй тул Оросын төр үүнийг ямагт таслан зогсоосоор ирсэн биз ээ.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img