2024-10-04, Баасан
2 C
Ulaanbaatar

Жоржина Родригес: Криштиану Ронaльдутай хамт амьдрах болсноос хойш би гурван удаа зулбасан

Португалийн алдарт хөлбөмбөгчин Криштиану Рональдугийн найз бүсгүй, загвар өмсөгч Жоржина Родригес “Би Жоржина” хэмээх реалити шоундаа гурван удаа зулбаж байсан тухайгаа ярьсныг Испанийн “El Espanol” сонин уламжилжээ.

Тэрээр Криштианугийн хамт нэлээд хэдэн хүүхэдтэй болохыг анхнаасаа хүсдэг байж. Гэвч энэ хүсэлдээ хүрэхийн тулд тус хос багагүй бэршээлийг туулсан юм байна. Алана охиноо төрүүлснийхээ дараа Жоржина гурван удаа жирэмсэлсэн ч бүгдэд нь зулбажээ. Эцэст нь загвар өмсөгч бүсгүй хэт авианы сонографи оношлогоо хийлгэхээс айдаг болсон гэнэ. Тэрээр “Хэт авианы оношлогоо хийлгэх болгондоо би маш их айдаг болсон

Рональду

байлаа. Гурав дараалан зулбасан би сэтгэл санаагаар маш их унасан юм” гэжээ.
Гэвч Жоржина цөхрөөгүй агаад эцэст нь ихэр хүүхэд төрүүлсэн юм. Гэвч дахин эмгэнэлт явдал болж, ихрийн нэг нь нас барсан байна. Уг нь алдарт хос тэр хүүдээ Ангел нэр сонгоод байсан аж. Харин ихрийн нөгөөх нь болох Белла Эсмералда охин эрүүл саруул, эсэн мэнд төржээ.

РональдуРеалити-шоуны үеэр Жоржина хайрт Криштиану нь хүнд хэцүү үед үргэлж дэмжсээр ирсэнд талархаад одоо түүний амьдралд гэр бүл, хүүхдүүд бүхнээс чухал болсныг онцолсон байна. Жоржина дундын хүүхдүүдээсээ гадна Криштианугийн өөр гурван хүүхэд болох ихэр Ева, Матео болон бага Криштиануг хамт өсгөн хүмүүжүүлж байгаа юм.

Криштиану Рональду саяхнаас Саудын Арабын “Аль Наср” багтай гэрээ байгуулан тус улсад гэр бүлийнхээ хамт амьдрах болжээ. Саудын Арабт эрчүүд гэрлээгүй эмэгтэйчүүдтэй нэг дор амьдрахыг хориглодог хуультай ч алдарт хөлбөмбөгчнийг хараахан албан ёсоор гэрлээгүй Жоржинатай хамт амьдрахыг зөвшөөрчээ.

Д.Цэрэндолгор

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img