2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Дэлхийн интернет хэрэглэгчдийг байлдан дагуулсан “ChatGPT” чатбот “Bard” хэмээх өрсөлдөгчтэй боллоо

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн ээлжит ололт нь хиймэл оюун ухааны зарчмаар ажилладаг чатбот гээч болоод удаагүй байна. Чатбот нь интернет хэрэглэгчидтэй бодит юм шиг харилцан яриа үүсгэж чаддаг компьютерийн програм ба ямар ч хүсэлтийн дагуу интернетэд хайлт хийж хариултыг бие даан хянаж цэгцлээд маш ойлгомжтойгоор илгээдэг ажээ. Түүнчлэн өгсөн сэдвээр зохион бичлэг, эсээ бичиж, бизнесийн танилцуулга, сурталчилгааны материалын текст бэлдэхээс гадна шүлэг ч тэрлэдэг гэнэ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажиллаж эхэлсэн анхны чатбот болох “ChatGPT” шууд л дэлхий нийтийн интернет хэрэглэгчдийг байлдан дагуулж эхний долоо хоногийн дотор гэхэд сая гаруй хүнд үйлчилжээ. Төд удалгүй тус чатпотыг “Microsoft” компани худалдан авсан ба “Bing” браузер хөтөч дээрээ суулган хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. “Microsoft” компани өөрийн “Office” багцын “Word”, “Excel”, “Powerpoint” зэрэг хавсралтуудад “ChatGPT”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Тэгвэл дуулиан тарьсан энэхүү чатботын араас “Google” компани “Bard” нэртэй өөрийн чатботыг ажиллуулж эхэлснээ зарлалаа. Эхэндээ “Bard”-ыг зөвхөн АНУ, Их Британийн 18 нас хүрсэн хэрэглэчид ашиглах боломжтой аж. Тус чатботыг “Google”-ийн “Lamda” хэмээх хэлний цогц платформ суурин дээр боловсруулжээ.

гүүглэШинэ чатпотын давуу тал гэвэл, зөвхөн 2021 оноос өмнөх мэдээлэл дээр ажилладаг үндсэн өрсөлдөгчөө бодвол хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд нэвтрэх боломжтой юм байна. “Bard” түүнчлэн шууд хайлт руу ордог “Google It” товчлууртай ажээ. Үүнээс гадна “Google” компанийн чатбот хэрэглэгчдийн асуултад хариулахдаа мэдээлэл авсан эх сурвалжуудаа дурддаг онцлогтой.

“Bard”-ыг хэрэглэхийн тулд 18-аас дээш насныхан бүртгүүлэх шаардлагатай. Хүүхдүүд хичээлийн гэрийн даалгавраа чатботын тусламжтайгаар хийхээс сэргийлэн ийн насны хязгаар тогтоожээ. Тус чатбот доромж асуултуудад хариулахгүй байхаар ч програмчлагдсан. Шүүлтүүр нь хор уршигтай, хууль бус, садар самуунтай контентийг, мөн иргэдийн хувийн мэдээллийг хуваалцахаас сэргийлдэг ажээ.

Хэдий тийм ч “Bard”-ыг боловсруулагчид одоогоор чатботын хариултад бодит байдлыг гуйвуулсан худал мэдээлэл гарч ирэхгүй гэх баталгаа хараахан байхгүйг анхааруулсан юм. Учир нь тус чатбот эргэлзээтэй, зориудын худал мэдээллээр дүүрэн интернетийн санд л суурилан үнэн, худлыг шүүн тунгаахад “суралцаж” буй гэнэ. “Google” компани “Bard”-ын интернет хуудсаар хэрэглэгчиддээ хандахдаа, доромж юм уу аюултай сэдэвтэй контентийг далбаагаар тэмдэглэн шинэхэн чатботод туслаж байхыг уриалжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img