2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Хунтайж Уильям Украины хилээс холгүй байрладаг Их Британийн цэргийн ангийн албан хаагчдыг эргэжээ

Украины хилээс холгүй оршдог Польшийн Жешув хот дахь цэргийн баазад Их Британийн цэргийн анги байрладаг ажээ. Жешув дахь Их Британи, АНУ, Польшийн нисгэгчид мөр зэрэгцэн Польшийн агаарын аюулгүй байдлыг хангадаг байна. Тэгвэл Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильям өчигдөр гэнэт Жешувт хүрэлцэн очиж эх орон нэгт цэргийн албан хаагчдаа эргэжээ.

Хунтайж Уильям “Нийт Европын ардчилал, эрх чөлөөг хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлэх гэж би энд өөрийн биеэр хүрэлцэн ирлээ. Эх орон тань та нараараа бахархаж, бүрэн дүүрэн дэмжиж буйг хэлэхэд таатай байна” гэжээ. Хунтайж Уильямыг Жешув дахь цэргийн ангиас Варшавт хүртэл энэхүү аяллыг нь нууцалж байсан аж.

Хунтайж

ХунтайжТэрээр Варшавт хэвлэлийнхэнтэй уулзахдаа зовлонд нэрвэгдсэн хөршүүддээ үүд хаалгаа, зүрх сэтгэлээ нээсэн Польшийн өр нимгэн хүнлэг ард түмэнд мэхийн ёсолж буйгаа илэрхийлжээ. Орос Украин руу халдан довтолж эхэлснээс хойш Польш улс хамгийн олон буюу 1.5 сая украин цагаачдыг хүлээн авч орогнуулсан юм. Хунтайж Уильям өнөөдөр Варшав дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөх ба Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзах юм байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img