2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Шинжээчид 2023 оны эцэст инфляц 11,4 хувьтай байхаар таамаглажээ

Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг 2023 оны 2 сарын 24-ний өдрөөс 3 сарын 7-ны өдрийн хооронд банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар болон судалгааны байгууллагуудын нийт 27 судлаачид (цаашид шинжээч)-ын дунд явуулсан байна. Мөн энэ улирлаас эхлэн Санхүүгийн зохицуулах хороотой хамтран Ард менежмент, Мандал ассет менежмент ҮЦК, Ди Би Эм
ассет менежмент, Эрдэнэс ассет менежмент зэрэг томоохон хөрөнгө оруулалтын менежментийн компаниудыг түүвэр судалгаанд хамруулж эхэлсэн бөгөөд судалгааны үр дүнг дараах байдлаар нэгтгэн танилцуулж байх аж.

Шинжээчид:

2023 оны эцэст инфляц буурч 11.4%

  • Эдийн засгийн өсөлтийг өнөөгийн түвшинд 4.7%,
  • Төв банкны бодлогын хүү бага зэрэг буурч 12.6%
  • Зээлийн хүү өнөөгийн түвшинд тогтвортой байж 16.0%
  • Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг нэлээд суларч 3,743.8 төгрөг
    болно гэж таамагласан байна.
  •  
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img