💧Оюу толгой уурхайн ус хангамжийн үндсэн эх үүсвэр нь Гүний хоолойн газрын доорх усны орд юм.
💧Уг ордын хувьд олон жилийн хугацаанд нарийвчилсан хайгуул судалгааны ажлуудыг үе шаттайгаар хийсэн бөгөөд усны нөөцийн хувьд хүрэлцээтэй, ашиглалтын явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бага байх нь тогтоогдсон.
💧Уг ордын үндсэн уст давхарга нь 150-400 метрийн гүнд орших ба энэ нь нутгийн иргэдийн ашигладаг ундны усны эх үүсвэр болох харьцангуй бага гүнд орших уст үетэй харилцан хамааралгүй байдаг онцлогтой.
💧Гүний хоолойн уст давхаргын усны эрдэсжилт нь Монгол Улсын ундны усны стандартад заасан хэмжээнээс гурав дахин өндөр байдаг. Ундны усны зорилгоор шууд ашиглахад зохимжгүй ийм усыг бид үйлдвэрлэлдээ ашигладаг юм.
💧Түүнчлэн бид нэг тонн хүдэр боловсруулахдаа нөхөн сэлбэлтээр 0.4 шоо метр ус авч ашигладаг нь дэлхийн ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад даруй гурав дахин бага үзүүлэлт юм.
💧Ашигласан усныхаа дунджаар 88 хувийг дахин ашигладаг нь мөн л дэлхийд тэргүүлэх үзүүлэлт.