ОХУ-ын eрөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийв. Тэрбээр “ОХУ Беларусийн газар нутагт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулахаар шийдвэрлэлээ.
Энэ тухай би Беларусийн төрийн тэргүүн А.Лукашенкотой урьдчилан ярилцаж тохиролцсон” гэжээ. Түүний мэдэгдсэнээр дээрхийг цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх горимын дагуу гүйцэтгэх аж.
Өөрөөр хэлбэл, ОХУ Беларусьт цөмийн цэнэгийн хяналтыг шилжүүлэн өгөхгүй юм байна. Оросын тал Беларусийн 10 байлдааны онгоцыг тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж болохоор тоноглоход тусалжээ. Үүнээс гадна цөмийн цэнэг тээх чадвартай “Искандер” пуужингийн цогцолборуудыг шилжүүлэн өгчээ.
Мөн ирэх долдугаар сарын 1 гэхэд Беларусийн газар нутагт тактикийн цөмийн зэвсгийн агуулахыг барьж дуусах гэнэ. “Искандер” цогцолборуудын бие бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарны 3-наас сургаж эхлэхээр болжээ. В.Путин “Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан гэвэл Их Британийн Батлан хамгаалахын дэд сайд Жеймс Хиппи Украинд хорогдуулсан уран бүхий их бууны сумнууд нийлүүлэхээр төлөвлөж буй тухай мэдэгдсэн явдал юм” хэмээн онцолсон байна.