2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Монгол банк: Системийн гурван банк зургадугаар сард багтаж ХК болно

УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард баталсан Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр арилжааны системийн нөлөө бүхий таван банк олон нийтийн оролцоотой нээлттэй хувьцаат компани болох ёстой. Бусад банкууд нь хаалттай хувьцаат компани болох учиртай. Яг одоогоор Төрийн банк болон Голомт банкаа хувьцаагаа нийтэд арилжаалж паблик компани болсон.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банкны IPO олон нийтэд гарах ёстой. Энэ оны зургадугаар сарын 30-наар тасалбар болно. Паблик болсноор хувьцаа эзэмшигчийн тоо нэмэгдэнэ. Хувьцаа эзэмшигчийн тоо нэмэгдсэнээр арилжааны банкуудад тавигдах хяналт тодорхой хэмжээгээр сайжирна гэж харж байна.

Арилжааны банкууд өмнө нь зөвхөн төв банкны хараа хяналтад байдаг байсан бол одоо Санхүүгийн зохицуулах хороо буюу хөрөнгийн зах зээлийг хянаж байгаа байгууллагын хяналтад давхар орно. Хувьцаат компани болсноор хувьцаат компанийн дагаж мөрддөг маш олон дүрэм журмыг дагаж мөрдөнө. Тайлан нь илүү дэлгэрэнгүй болно. Хяналт, засаглал ингэж сайжирснаар банкны ашигт үйл ажиллагаа, өөрийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэсэн хүлээлт төв банкинд бий” хэмээн онцоллоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img