2024-10-05, Бямба
7 C
Ulaanbaatar

Торнадо салхи АНУ-ын жижиг хотыг газрын хөрснөөс арчжээ

АНУ-ын Миссисипи, Алабама мужуудад торнадо салхины улмаас дор хаяж 26 хүн нас барсан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

Миссисипи мужийн Засгийн газар онц байдал зарлаж, амьд үлдэгсдийг хайж аврах өргөн цар хүрээтэй ажиллагааг явуулж байна. Тус мужид амь үрэгдэгсэд, бэртэж гэмтэгсдийн тоо нэмэгдэх төлөвтэй. Торнадо салхинаас гадна аадар бороо, гольфын бөмбөгний дайтай мөндөрт хөдөө орон нутгийн жижиг хотууд хамгийн ихээр өртсөн аж. Хоёр мянга орчим оршин суугчтай Роллинг Форк хот газрын хөрснөөс үндсэндээ арчигджээ. Тус хотын оршин суугч Бренди Шова “Би ийм аймшигтай сүйтгэлийг амьдралдаа анх удаа харж байна. Цэвэрхэн, тухтай жижиг хот маань үгүй боллоо” гэжээ.

Торнадо шөнө дунд хүмүүсийг унтаж байхад тохиосон байна. Золоор амьд үлдсэн Франциско Макнайт ер бусын хүчтэй салхилах чимээнд сэрээд юу болж буйг харахаар гэрээсээ гарчээ.Тэрээр гэртээ буцаж орон ариун цэврийн өрөөнийхөө ваннд толгойгоо даран хэвжээ. Энэ нь түүний амь насыг аварсан аж. Түүний байшингаас ариун цэврийн өрөөнийх нь хоёр хана л нуралгүй үлджээ. Торнадо 5-10 минут үргэлжилсэн байна. Энэ бүх хугацааг Франциско Макнайт ванндаа хэвтэж өнгөрөөсөн гэнэ.

gadaadАлабама, Миссисипи дэх Улаан загалмайн нийгэмлэгийнхэн бүхнээ алдсан хүмүүсийг орогнох байр, хоол ундаар ханган эмнэлгийн тусламж үзүүлж эхэлжээ. АНУ-ын eрөнхийлөгч Жо Байден байгалийн гамшигт нэрвэгдсэн мужуудад боломжтой бүхий л тусламжийг шуурхай үзүүлэх болно гэж мэдэгдсэн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img