2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Бага сургууль руу халдсан трансжендер эмэгтэй сэтгэцийн өвчтэй байжээ

Энэ сарын 27-нд АНУ-ын Теннеси мужийн Нэшвилл хотын хувийн “Ковенант” бага сургуульд галт зэвсэгтэй этгээд халдан есөн настай гурван сурагч хүүхэд, гурван багшийг буудаж алсан хэрэг гарч дэлхий нийтийг цочроосон билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүнтэй холбогдуулан тус улсын бүх албан газрын өмнөх төрийн далбааг энэ сарыг дуустал доошлуулан гашуудал илэрхийлэхийг үүрэгдсэн юм.

Энэхүү аймшигтай гэмт хэргийг Одри Хейл гэгч 28 настай эмэгтэй үйлджээ. Тэрээр багадаа “Ковенант” бага сургуулийн сурагч байсан аж. Одри Хейл харуул хамгаалалтгүй бага сургуулийн гол хаалгыг буудаж онгойлгоод хоёрдугаар давхарт хичээл орж байсан ангид нэвтрэн ороод гал нээж эхэлжээ. Тэрээр хагас автомат винтов, хоёр гар буугаар өвч зэвсэглэсэн байв. Анхны буун дуу сонсогдонгуут түргэн авч хүрэлцэн ирсэн цагдаа нар гэмт хэрэгтэнтэй буудалцан амийг нь бүрэлгэжээ.

халдлагаОдри Хейл нь сэтгэцийн эмгэгийн улмаас эмнэлгийн хяналтад байсан нь хожим тогтоогдсон юм. Тэрээр өөрийгөө эмэгтэй гэж боддоггүй трансжендер байжээ.

Түүний гэрт нэгжлэг хийхэд өөрийнх нь бичсэн тунхаг бичиг гээчийг олжээ. Гэхдээ цагдаа нар тэрхүү тунхаг бичгийнхээ дагуу гэмт халдлага үйлдсэн гэдэгт эргэлзэж байгаа аж. Ер нь Одри Хейл ямар шалтгаанаар аллага хийхэд хүрсэн нь одоогоор тогтоогдоогүй хэвээр.

Тэрээр гэртээ долоон бууг энд тэнд нуусан нь мөн илэрчээ. Одри Хейлтэй хамт амьдардаг эцэг, эх нь сэтгэцийн өвчтэй түүнд галт зэвсэг эзэмшихийг зөвшөөрдөггүй байсан учраас тэр гэнэ. Тэрээр тэдгээр буугаа Нэшвиллийн таван өөр зэвсгийн дэлгүүрээс албан ёсоор худалдан авчээ. Угаасаа Теннесси мужийн хуульд сэтгэцийн өөрчлөлттэй хүнд зэвсэг эзэмшихийг хориглосон заалт байдаггүй аж.

Энд тэмдэглэхэд, он гарсаар АНУ-д олон нийтийн газар гал нээж хүний аминд хүрсэн, хүнд, хөнгөнөөр шархдуулсан 12 хэрэг гараад байна. Хоёрдугаар сарын 14-нд Мичиган мужийн их сургуульд эрэгтэй хүн халдан гурван хүний аминд хүрч, таван хүнийг шархдуулжээ. Халдагч хожим амиа егүүтгэсэн юм.

халдлагаХоёрдугаар сарын 17-нд Миссисипи мужийн Аркабутла хотод нэгэн эрэгтэй эхнэрээсээ гадна таван хүнийг буудан алжээ. Энэ нь он гарснаас хойш олон нийтийн газар гал нээсэн 73 дахь тохиолдол болж байгаа аж.

Тэгвэл Одри Хейлийн хэрэг АНУ-ын түүхэн дэх гэм зэмгүй олон хүний аминд хүрсэн 128 дахь буудалцаан юм. Энэ хэрэг иргэдэд галт зэвсгийг чөлөөтэй худалдаалах явдлыг хориглох тухай асуудлыг Америк даяар дахин сөхлөө. Тус улсын 1791 оны Үндсэн хуулийн хоёрдахь нэмэлт өөрчлөлтөд “АНУ-ын иргэн бүр биеэ хамгаалах зорилгоор гал зэвсэг эзэмших эрхтэй” гэж заасан байдаг билээ. Энэхүү заалтыг хасахыг шаардагсад олон хүний аминд хүрсэн буудалцаан болгоны дараа нэмэгддэг нь ойлгомжтой. Гэвч АНУ-ын иргэдийн дийлэнх буутай байх нь өөрийгөө, гэр бүлээ, өмч хөрөнгөө хамгаалах гол баталгааны нэг гэж үзсээр байгаа билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img