2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд иргэдийн саналыг авна

Сангийн яам Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “MACAM-II” төслийн хүрээнд “УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ, ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БИЙ БОЛГОХ” зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авдаг боллоо.

Иргэд та бүхэн Сангийн яамны “төсвийн хөрөнгө оруулалт” гар утасны аппликэйшнээр дамжуулан 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн саналд өөрийн харьяа сум, дүүрэг, аймгийнхаа хөрөнгө оруулалтад саналаа өгөх боломж бүрдүүлсэн.

Түүнчлэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилт гээд бүхий л мэдээллийг уг аппликейшнээр дамжуулан цаг алдалгүй хүлээн авч, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд саналаа өгч, иргэдийн оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img