2024-09-16, Даваа
-0 C
Ulaanbaatar

Та мөнгөний асуудлаар хэрхэн “программчлагдсан” бэ?

Мөнгөтэй болохыг хүсдэггүй хэн  байх вэ. Гэхдээ мөнгөтэй болоход бас учир бий гэнэ шүү. “Саятны сэтгэлгээний нууц” номын зохиолч Харв Экер “Баян болохын тулд баян  хүн шиг сэтгэ” хэмээн зөвлөжээ.

“Таны санхүүгийн суурь  итгэл үнэмшил чинь амжилтанд хүрэхээр  тохируулагдаагүй бол та юу ч сурч,  мэдээд нэмэр болохгүй” гэнэ шүү.

Мөнгөний “гадаад” хууль буюу  бизнесийн мэдлэг,  менежмент, хөрөнгө оруулалтын стратеги зэргээс илүү  “дотоод” хууль буюу та хэн бэ, яаж сэтгэдэг вэ, ямар итгэл үнэмшилтэй вэ гэдгээс  бүх зүйл хамаардаг тухай тэр нотолж байна. “Таны орлого таны өсч байгаа хэмжээгээр л өсдөг”. Зарим хүмүүс их хэмжээний мөнгө олсон ч түүнийгээ эргээд алддаг. Амжилт гаргасан ч бүтэлгүйтдэг. Энэ нь тэдний мөнгө ба амжилт өсөхөд дагаж нэмэгддэг  олон төрлийн асуудлуудыг шийдвэрлэх дотоод чадвар нь хөгжөөгүйтэй холбоотой байдаг. Сугалааны азтанууд хожсон мөнгөнийхөө хэмжээнээс үл хамааран өөрийнхөө зохицуулж дийлэх боломжтой хэмжээ болох анх байсан санхүүгийнхээ түвшинд буцаад очих нь олонтаа. Бидний олонхи нь үр жимс буюу үр дүнд илүү анхаарал хандуулдаг. Гэтэл үр жимсийг бий болгосон үндэс сууриа шинждэггүй.  Үр жимсээ өөрчлөхийг хүсч байгаа бол үндсээ өөрчил. “Надад тавин минут өгөх юм бол таны үлдсэн  амьдралын тань санхүүгийн ирээдүй ямар байхыг хэлж өгч чадна” гэж Харв Экер хэлдэг.  Богино ярианаас хүний  мөнгө санхүүгийн суурь итгэл үнэмшлийг мэдэх боломжтой гэнэ л дээ.

Мөнгөтэй холбоотой итгэл үнэмшил бол танд урьдчилан суулгасан программ гэсэн үг. Энэ нь таны бодит байдал баялагийг тодорхойлдог.

Таны санхүүгийн итгэл үнэмшил  хүүхэд байхдаа авсан мэдээлэл буюу “программчлал”-аас тогтдог. Та өсвөр насандаа мөнгө, эд баялаг,  баян хүмүүсийн талаар юу сонсч байсан бэ?

Таны аав, ээжийн  мөнгөнд хандах хандлага танд маш их нөлөө үзүүлдэг байна.  Аав, ээж тань мөнгө цуглуулагч уу, мөнгө  үрэгч байв уу эсвэл ухаалаг хөрөнгө оруулагч байсан уу.  Аав ээж чинь мөнгөнд дургүй, мөнгөтэй хүмүүсийг үзэн ядагч байсан  бол   санхүүгийн итгэл үнэмшлээ шинэчлэн “программчлах” шаардлагатай гэнэ шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img