2024-11-15, Баасан
-5 C
Ulaanbaatar

Сергей Карякин: Ян Непомнящий дөрөвдэх өрөгт ноцтой алдаа гарган Хятадын шатарчинд хожигдлоо

Казахстаны Астана хотод шатрын дэлхийн аваргын төлөө ОХУ-ын их мастер Ян Непомнящий, БНХАУ-ын их мастер Дин Лирен нар халз өрсөлдөж байгаа билээ. Дөрөвдэх өрөгт Дин Лирен цагаанаар нүүж хожсоноор тооны харьцааг 2-2 болгон тэнцүүлж чадсан юм.

ОХУ-ын их мастер, шатрын тайлбарлагч Сергей Карякин хэлэхдээ, “Дин Лирен дөрөвдэх өргийг маш чадварлаг хөтөлсөн. Түүнийг маш сайн нүүж чаддаг тухай би урьд нь бишгүй хэлж байсан даа. Өчигдөр л гэхэд хараар нүүхдээ маш түрэмгий тоглон хайнцаж чадсан. Иймд өнөөдөр цагаанаар тоглохдоо санаачилгыг гартаа авах нь тодорхой байлаа. Түүний зогсоо зайгүй довтолгоо Ян Непомнящийг ноцтой алдаа гаргахад хүргэсэн” гэжээ.

шатарХарин Ян Непомнящий хэвлэлийн бага хуралд оролцохдоо, “Маш хүнд өрөг боллоо. Би нэг хэсэг байрлалаа буруу үнэлсэн байж магадгүй. Морио d6-д ухраан цагааны тал хэрхэхийг хүлээзнэх нь дээр байсан байж болох юм. Мэдээж, цагаанаар нүүхэд байрлалаа бататган довтлох амар л даа. Өрсөлдөгч маань ч тэрхүү давуу талаа чадварлаг ашиглалаа” гэсэн юм.

Шатрын дэлхийн аваргын төлөөх тав дахь өрөг өнөөдөр болох ба Ян Непомнящий цагаанаар нүүнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img