2024-11-11, Даваа
-9 C
Ulaanbaatar

Эх орондоо адлагдсан Алла Пугачёва төрсөн өдрөө Израильд даруухан тэмдэглэв

ЗХУ даяар нэр алдар нь түгэж, хүүхэд хөгшидгүй дуунуудыг нь цээжээр мэддэг байсан ЗХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачёва 74 насныхаа төрсөн өдрийг Израилийн Герцлиа дахь эдлэндээ даруухан тэмдэглэжээ. Канадад айлчлан тоглож буй нөхөр Максим Галкин нь ч эзгүй байж.

АллаХарин нөхөр, охиныхоо хамт АНУ-д амьдарч буй том охин Кристина Орбакайте нь ээжийнхээ төрсөн өдөрт зориулж “Алла будет петь” (“Алла дуулах болно”) дуугаа бичин гэнэтийн бэлэг барьжээ. Кристина Орбакайте үүнтэй холбогдуулан өөрийн блогтоо, “Энэ дуу надад маш чухал. Учир нь орчлонгийн хүмүүст зориулан дуулж байсан, дуулж буй, цаашид ч дуулсаар байх ээжийн минь тухай, сэтгэлийн хат ихтэй маш хүчтэй эмэгтэйн тухай учраас тэр” гэж бичсэн юм.
Алла Пугачёва Москва хотноо 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд төрсөн аж.

ЗХУ, хожим ОХУ-ын ард түмэн, төр засгийн хайранд умбаж явсан домогт дуучин Алла Пугачёвагийн нөхөр, телевизийн нэртэй хөтлөгч асан Максим Галкиныг тус улсын удирдлага Украинд эхлүүлсэн түрэмгий дайныг эсэргүүцсэнд буруутган гадаадын тагнуулч гэж зарласан билээ. Үүний дараагаар өнгөрсөн оны есдүгээр сарын 18-нд Алла Пугачёва ОХУ-ын удирдлагад нээлттэй захидал бичихдээ, “Эх орныхоо хөгжил цэцэглэлт, ард иргэдийн энх тунх, тайван амьдрал, үг хэлэх эрх чөлөөг тууштай хамгаалдаг жинхэнэ эх оронч хүн, өөрийн эр нөхөр Максим Галкины байр суурийг бүрэн дүүрэн дэмждэгээ миний бие мэдэгдэж байна. Хуурмаг бүтэшгүй зорилгын төлөө манай улсын хөвгүүд амь насаа алдаж, эх орон маань дэлхийд гадуурхагдан шоовдорлогдож буй дайныг зогсоохыг мөн уриалнам. Иймд, намайг нөхрийн минь адил гадаадын тагнуулч гэж зарлахыг хүсье” гэсэн юм.

АллаЭнэхүү мэдэгдлээс нь үүдэж ОХУ-ын эрх баригчид төдийгүй нийт ард түмний дунд Алла Пугачёвад илт таагүй хандах болжээ. Тэгэнгүүт алдарт дуучин “Инстаграм” сүлжээндээ, “Боол ард түмэнд зориулан дуугаа өргөж явсан минь юутай харамсалтай. Боол хүмүүс боолоороо л дуусдаг гэж үнэн аж. Тийм өчүүхэн хүмүүс үнэн нүүр царайгаа илжилж, намайг үзэн ядах болсонд харин ч баярлаж байна” гэж бичээд хоёр бага хүүхдийнхээ хамт Изралиийг зорьж, ОХУ-д дахин хөл тавиагүй юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img