2024-11-15, Баасан
-5 C
Ulaanbaatar

Манай оронд Оросын уран гулгалтын оддын десант буух цаг ойртсоор

Манай оронд ОХУ-ын Камила Валиева, Елизавета Туктамышева нарын тэргүүтэй олимп, дэлхий, тив, улсынхаа аварга цолтой 17 хүний бүрэлдэхүүнтэй уран гулгалтын оддын нүсэр десант буух цаг ойртож байна. Тэд Улаанбаатарын мөсөн өргөө “Степпе Арена”-д ирэх тавдугаар сарын 6,7-нд  шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм. Дэлхийн топ уран гулгагчдыг эх орондоо өөрийн нүдээр үзэж сонирхох ийм боломж ямартаа ч ойрын хэдэн жилд дахин гарахгүй биз ээ. Учир нь эгнээндээ уран гулгалт, тэшүүр, шорт-трекийн спортын төрлүүдийг нэгтгэдэг ISU буюу Олон улсын тэшүүрчдийн холбоо 2022 оны гуравдугаар сарын 1-нд Украинд өдөөсөн дайны улмаас Орос, Беларусийн уран гулгагчдын олон улсын тэмцээн, уралдаанд оролцох эрхийг нь хассан юм. Энэхүү шийдвэрээ энэ онд ч цуцлалгүй үргэлжлүүлж байна. Иймд манай хойд хөршийн шилдэг уран гулгагчид дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээн байтугай өөр бусад олон улсын тэмцээнийг ч хоёр жил дараалан өнжихөд хүрчээ. ОХУ-ын спортын мэдээллийн “Sports.ru” цахим хуудсанд шилдэг уран гулгагчид нь Монголыг зорих болсон тухай ийм нийтлэл гарчээ.

…”Манай урдаа барьдаг уран гулгагчид удахгүй ер бусын аялалд гарч Монголд очин шоу үзүүлбэр хийх аж. Камила Валиева хүртэл явах гэнэ. Гэвч яагаад, мөн яах гэж заавал энэ улсыг зорих болоо вэ?

Учир юу гэвэл, өнгөрсөн оны долдугаар сард Орос, Монголын хооронд 2022-2024 онуудад биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг баталжээ. Тэрхүү баримт бичгийн дагуу уран гулгалт, хоккей, жүдо, бокс, чөлөөт бөх, оюутны сагсан бөмбөг, цана, тэр ч бүү хэл спортын загасчлалын төрөлд хамтарсан бэлтгэл, тэмцээн, бусад арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцсон аж.

Спортын сайд Олег Матыцин хэлэхдээ, “Орос, Монгол хоёр улс спорт, биеийн тамирын салбарт эртний харилцаатай ба тэр нь гадаад хүчин зүйлээс үл хамааран үргэлжилсээр байна. Монгол Улс ОХУ-ын байр суурийг дэмжих төдийгүй спортыг улстөржүүлж, манай тамирчдыг ялгаварлан гадуурхахын эсрэг байр сууриа илэрхийлж, манай улсад болж буй олон тэмцээн уралдаанд оролцож байдагт талархдаг юм. Манай уран гулгалтын тэргүүлэх тамирчид ч Улаанбаатарт зочилж, мөсөн дээрх шоу зохион байгуулна” гэсэн юм. Оросын уран гулгалтын холбооны ерөнхий захирал Александр Коган ч тийм шоу зохион байгуулахаар төлөвлөж буйг баталсан.

уран гулгалт

Шоуг дөнгөж 2021 онд ашиглалтад орсон Улаанбаатарын “Степпе Арена”-д зохион байгуулах ажээ. Уншигч та гайхаж магадгүй, гэхдээ “Степпе Арена” бол Монголын анхны бөгөөд цорын ганц битүү мөсөн гулгуурын талбай. Үүнээс өмнө тус улсад өвлийн бүх уралдаан, тэмцээнийг хүйтэн агаарт задгай талбай дээр зохион байгуулдаг байжээ.
“Степпе Арена” нь 3600 үзэгчдийн суудалтай, мөн хувцас солих таван өрөө, шүүгчдийн өрөө, 80-100 хүний хурлын танхимтай аж. Мөсөн талбай нь 60х30 метрийн стандартын хэмжээтэй. Энэхүү мөсөн ордныг барихаас өмнө Монголд уран гулгалтын спорт үүсээ ч үгүй байсан гэж хэлж болно. Монголын хамгийн алдартай уран гулгагч бол 26 настай Г.Марал-Эрдэнэ. Улаанбаатарт төрсөн тэрээр таван настайгаасаа Японд амьдран уран гулгалтаар хичээллэж эхэлжээ.

Г.Марал-Эрдэнэ 2011 онд Азийн өвлийн наадамд 16 дугаар байр эзлэн олон улсын тэмцээнд оролцсон Монголын анхны уран гулгагч болсон юм. Тэрээр өнөөг хүртэл олон улсын уралдаан тэмцээнд оролцож буй. Энэ улирлын “ISU Challenger”-ийн хоёр шатанд тэрээр тус бүр 20, 29 байранд оржээ. Энд гэж хэлэхэд, Г.Марал-Эрдэнэ дэлхийн олон удаагийн аварга Мао Асада, Мики Андо нарыг дасгалжуулж байсан Юко Монна, Рина Хориегийн багт хичээллэдэг аж.

Харин манай дасгалжуулагчид шилдэг уран гулгагчид Монголыг зорих болсон талаар юу бодож байгаа бол?

Домогт дасгалжуулагч Татьяна Тарасова, “Ямар ч тэмцээн, шоуд оролцох нь тамирчдад сайнаар нөлөөлнө. Монгол руу явна гэхээр гайхах юм юу байна вэ? Монгол чинь улс биш юм уу? Уран гулгагчид маань яваад, гулгаад ирэг л дээ. Сайн л хэрэг шүү дээ” гэсэн юм.

уран гулгалтДасгалжуулагч Татьяна Мишина ч түүнтэй санал нийлж, “Өнөөгийн нөхцөлд ямар ч гараа, ямар ч үзүүлбэр уран гулгагчдыг хөдөлгөөнд оруулан урам зориг өгнө. Манай бүх тамирчдын биеийн байдал сайн, гулгахад бэлэн. Мэдээж Монголд очих сонирхолтой байх болно. Тэгээд ч мөсөн дээр гарах болгон нь тамирчдад туршлага хуримтлуулах үүднээс ч, сэтгэл хөдлөл, эмооцийн хувьд ч чухал” гэж байв.

Оросын уран гулгалтын улирал дууссан. Иймд манай тамирчид тэмцээн уралдаанаас бүрэн чөлөөтэй. Ийм үед шинэ оронд очиж үзэж яагаад болохгүй гэж?” хэмээжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img