2025-02-11, Мягмар
-23 C
Ulaanbaatar

Б.Жавхлантөгс: Монголчууд хулгайч нараасаа салсан цагт жаргах байх даа

Дуучин Б.Жавхлантөгс гадаадад гарч ажил хийж байгаа монгол залуусын нэг. Түүний хийсэн пост саяхан сошиалаар олны анхааралд өртөж амжсан. Түүнтэй холбогдож цөөн асуултад хариу авлаа.

“Гадагшаа гараад ир ээ, эндээс мөнгө олоод сайхан уран бүтээл хийе” гэсэн таны пост сошиалаар их явна лээ. Та яагаад ингэж хэлэх болсон бэ?

-Найзын постыг хараад урам өгөх санаатай бас боломж байгаа талаар коммент хэсэгт нь сэтгэгдэл бичсэн маань их явсан байна лээ. Монголд урлаг гэлтгүй бүх салбар  шалдаа бууж байна даа.  Монголд ажил хийгээд цалингаараа амьдрана гэдэг бол бараг боломжгүй зүйл болсон байна лээ.

Та Японд байгаа гэсэн үү, хаана юу хийж байгаа вэ?

-Би Японд байгаа. Энд хийж болох бүгдийг л хийж байна даа.

Таны нэг өдөр яаж өнгөрч байна вэ?

-Өглөө таван цагт  босоод, хоолоо бэлтгээд авч явна.  8- 15 цаг ажиллана.  Орой буугаад харьж амрана даа.

-Танд одоо байгаа орондоо дуугаа дуулж, хүмүүст гайхуулах боломж олдсон уу?

-Дуу дуулах боломж одоогоор гараагүй л байна.

Ямар үед дуугаа, эх орноо санадаг вэ?

-Эх орон бүх л цаг үед хамт явдаг даа.

Ирээд удаагүй болхоор одоогоор санах хэмжээнд хүрээгүй байгаа байхаа.

Уран бүтээл хийх боломж олдов уу?

-Одоогоор уран бүтээл хийх боломж гараагүй л байна, удахгүй сайхан уран бүтээл хийнэ гэж бодоод л зүтгэж байна даа.

Монголчууддаа хандаж хэлэхийг хүсч байгаа үг?

-Монголчууддаа залуучууддаа хэрэв боломж олдох юм бол гадагшаа гарч ажиллаарай л гэж хэлмээр байна. Монголд  ажил хийсэн хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж, сайхан амьдрахад удах байх.

-Монгол гаднаас ямархуу харагдаж байна вэ?

-Үнэхээр хэцүү харагдаж байна аа. Хүмүүс яаж амьдарч болоод байгааг  ойлгохгүй байна. Үнэхээр тайван хүлцэнгүй ард түмэн юм аа.  Монголын ард түмэн  хулгайчуудаасаа салсан цагт жаргах байх л гэж бодож байна даа.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img