2024-10-29, Мягмар
-1.8 C
Ulaanbaatar

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Шагнал гардуулах ёслолд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга И.Баатархүү, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Нийслэлийн Татварын газрын дарга Д.Батжаргал нар оролцов.

2022 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  • Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ;
  • “Хуавейтехноложи” ХХК;
  • “Соргийн говь” ХХК;
  • “Нарантээг ” ХХК;
  • “Энержи-Интернэшнл” ХХК;
  • “Сэйлэс энд сервис” ХХК;
  • “Юни оффис менежмент” ХХК;
  • “Пролианс” ХХК;
  • “И Эс Би солар энержи” ХХК;
  • “Энхийн шүүдэр” ХХК шалгарсан байна.

“Татвар төлөгчийн өдрүүд”-ийн хүрээнд тавдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Татварын газар, шилдэг татвар төлөгч 10 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт замд буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэдэх мод үржүүлгийн талбайд 300 мод тарьж, “Шилдэг татвар төлөгчийн төгөл” байгуулах юм.

Ташрамд, энэ жилийн хувьд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг “Цахимаар үйлчлүүлье” уриан дор тэмдэглэж байна. Тодруулбал, Монголын татварын алба татвар төлөгчдөд үзүүлдэг бүхий л үйлчилгээгээ 100 хувь цахимаар үзүүлдэг болсон бөгөөд үүнтэй холбогдуулан И-Баримт аппликэйшнээр иргэн бүрд цахим талархал илгээсэн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img