2025-05-12, Даваа
19 C
Ulaanbaatar

1,390,271 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 422,289,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,390,271 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.98%), Улсын их дэлгүүр ХК (UID +4.24%), ЛэндМН ББСБ ХК (LEND +2.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -9.90%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -7.43%), Таван толгой ХК (TTL -6.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,073 ширхэг нэгж эрх 29,479,771 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 837 ширхэг бонд 83,700,000 төгрөгөөр,
  • Багцын арилжаанд 110,000 ширхэг үнэт цаас 599,500,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
  • Энэ өдөр нийт 1,134,968,802 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
  • ТOP-20 индекс -1% хувиар буурч, 35930.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,584,714,106,582 төгрөг боллоо.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img