2024-12-03, Мягмар
-23 C
Ulaanbaatar

Монголд айлчлаад буцсан Макроны тухай таны сонсоогүй байж мэдэх 8 баримт

Их долоогийн хүчирхэг гүрэн Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон манай улсад айлчлаад буцсан нь цэнхэр гарагийн анхааралд байлаа. Францын Ерөнхийлөгч болохоосоо өмнө зохиолчоос банкир, Эдийн засгийн сайдаас философич хүртэл олон алба, мэргэжилтэй аж төрсөн түүний тухай олны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг сэтгүүлч Камиллие Адауст онцолжээ.

Түүний эцэг, эх нь Брижиттэй харилцах харилцааг нь эсэргүүцжээ

Ахлах сургуулийн сурагч Эммануэль Макрон Амъен хотын театрын багш Брижитэд анхны харцаар дурласан гэдэг. Гэвч тэдний хайр сэтгэлийн түүх өнөөдрийнх шиг дардан өрнөөгүй юм. “Эммануэль Макроны эцэг эх энэ харилцааны талаар мэдээд баярласандаа үсэрч дэвхцээгүй нь мэдээж” гэж “Эммануэль Макрон” номын зохиолч Энн Фулда хэлсэн нь бий. “Ле Фигаро” сэтгүүлийн сэтгүүлч номондоо тэдний харилцааны тухай нэгэн үйл явдлыг онцолсон байдаг.

Эммануэль Макрон

Тухайн үед Эммануэлийн эцэг эх Брижиттэй уулзаж, насанд хүрээгүй хүүтэйгээ уулзахгүй байхыг гуйж. Хариуд нь Брижит “Би амлаж чадахгүй” гэж “нулимстай” хариулсан гэдэг. Макроны ээж Франсуаза нулимс цийлэгнүүлэн суух Брижитэд “Чи нэг зүйлийг ойлгохыг огт хүсэхгүй байна. Чиний хувьд аль хэдийн амьдралаа зохиочихсон. Үр хүүхэд төрүүлж өсгөж хайрлаж яваа бүсгүй. Гэтэл миний хүү дөнгөж амьдралд хөл тавих гэж явна. Тэр чамтай амьдралаа холбовол хүүхэдтэй болж чадахгүй шүү дээ” гэж хэлээд ч биестээ татагдсан хоёрыг салгаж чадаагүй аж. Тэднийг хол байлгахын тулд аав, ээж нь Эммануэль Макроныг Парист суралцуулахаар явуулаад ч багш, сурагчийн дурлалын гал унтарсангүй, харин ч улам дүрэлзсэн тухай Энн Фулда номондоо онцолжээ. Брижит Макрон амьдралынхаа тэр үеийн тухай “Үнэхээр зүрх шимшрэм байсан. Гэвч хол зай бидний хайр сэтгэлийн утсыг таслаагүй” гэж дурсан ярьсныг “Эммануэль Макрон” номноос уншиж болно.

Зохиолч Макрон

Эммануэль Макроны залуу насны ганц хүсэл нь зохиолч болох байж. Тэрээр энэ тухайгаа L’Obs сэтгүүлд өсөн ярилцлагадаа ярьсан байдаг. Макроны сурагч ахуйн найз “Тэр яг л зохиолч шиг дүр төрх, янз байдалтай хүү байсан шүү. Би түүнийг зохиолч болно гэдэгт огтхон ч эргэлздэггүй байлаа” гэж дурсчээ. Яруу найраг, театрт дурласан Макрон Колумбаас өмнөх Америкт өрнөсөн үйл явдлыг өгүүлсэн адал явдалт зохиол бичиж байж. Гэхдээ тэр ном нь хэвлэгдээгүй юм.

Эдийн засагт сонирхолгүй эдийн засагч

Эмманнуэль Макрон шинжлэх ухааны сэдвээр ярих дургүй оюутан байжээ. “Эдийн засаг түүний сонирхлыг татдаггүй байлаа. Тэр математикт маш муу оюутан байсан” гэж Жан Батист Фромент дурссан нь бий. Гэхдээ хожим Макрон карьераа амжилттай үргэлжлүүлэхийн тулд эдийн засгийг онцгойлон судлах хэрэгтэй болсон юм.

Rothschild & Co-той онцгой гэрээ хийв

Түүний амьдралын энэ хэсгийг олон хүн шүүмжилдэг. Эммануэль Макрон 2008 оноос дэлхийн томоохон санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг групп Rothschild & Co-д санхүүгийн чиглэлээр хэдэн жил ажилласан юм. Тэрээр их ажлын ачааллыг дааж чадах чадвараараа бусдаас ялгарч байсан гэдэг. Макрон Nestlй компаний Pfizer нялхсын сүүн тэжээлийг худалдан авах ажлыг удирдаж байжээ. “Тухайн үед есөн тэрбум гаруй еврогийн гүйлгээ нь түүнийг саятан болгосон” гэж “Le Monde” онцолсон удаатай. Түүний намтар судлаачид энэ түүхийг амьдралынх нь “онцгой” хэсэг хэмээн ам нийлүүлдэг. Nestlй компанийн гүйцэтгэх захирал, харилцахад амаргүй хэмээн ойр тойрныхон нь бэргэдэг Питер Брабектэй бараг эцэг, хүүгийн харилцаа тогтоож чадсан нь гайхалтай гэж банкирууд өөр зуураа бишрэн ярилцдаг байж.

Эрх мэдэлтнүүдийн сонирхлыг татсан залуу

Санхүүгийн салбарт амжилттай ажиллаж эхэлсэн Эммануэль Макрон Эдийн засгийн яаманд ажиллах болов. Николя Саркозигийн баг түүнд хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Үүнээс хойш түүний улстөрийн карьерт хэд хэдэн боломж гарч ирж, эрх мэдэлтнүүдийн сонирхлыг татаж эхэлжээ. Эммануэль Макрон Жан Пьер Жуйе-гээр дамжуулан Франсуа Фионы дотнын найз Антуан Госсет Грейнвиллийг таньдаг байж. Танилын энэ холбоо нь Засгийн газарт нэр хүнд, онцгой байр суурьтайгаар уригдах шалтгаан болсон билээ. Залуухан, гялалзсан карьертай Макрон зүүний хүчний “хүнд жин”-гийнхний анхаарлыг ч татаж байв. Зүүний хүчний лидер Доминик Стросс Кан 2010, 2011 онд Макронд санал тавьсан ч тэр Франсуа Олландтай үлдэхээр шийдсэн юм.

Дуурийн дуучны онцгой шавь

L’Opinion сэтгүүлд бичсэнээр тэрээр дуурийн дуучин Жан Филлипп Лафонтоос хичээл авчээ. Басс эсвэл баритон хоолойтой болох зорилгоор дууриар хичээллэж эхэлсэн юм биш л дээ. Дууриар хичээллэх болсон шалтгаан нь үгийн, дуу хоолойны уран чадвар эзэмших байсан тухай Paris Match онцолжээ. Тэрээр уурын усанд орох, дуу хоолойны өнгийг сэргээх болон ярианы эмчилгээний дасгалууд хийх, амьсгал дээр ажиллах, текст унших гэх зэргээр хичээллэдэг байж. Багш нь Макроныг ярих чадварыг “мастер” төвшинд эзэмшсэн гэж дүгнэжээ.

Илтгэлээ 27 удаа давтсан гэв үү?

Уулзалт болохоос зургаан цагийн өмнө зөвлөхүүддээ илтгэлийн гурван өөр төрлийн хувилбар илгээх нь Макроны хувьд энгийн л зүйл. Хоёрдугаар сарын 4-нд Лионд бичсэн илтгэлийн хувилбар нь гэхэд л 27 байсан хэмээн JDD мэдээллэсэн юм. Энэ тухай сонссон хэн ч хамтран ажилладаг багуудынх нь “Макрон бол төгс төгөлдөржүүлэгч” гэсэн магтаалыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Залуу Ерөнхийлөгчийг “Fraceinfo” “Гайхалтай шаргуу, бахархмаар хөдөлмөрч, ажилдаа зүрхнээсээ дурлагч” гэж тодорхойлсон нь бий.

“Andrй Rieu” хочит

Түүнийг ENA-д сурч байхдаа Макроныг алдарт хийлчийн нэрээр “Andrй Rieu” хэмээн хочлон дууддаг байж. Ингэж хочилсон гол шалтгаан нь хийлтэй ямар ч холбоогүй. Үснийх нь засалт ийм хочтой болоход нөлөөлсөн гэдэг.

Эх сурвалж:
Camille Adaoust
France Tйlйvisions

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img