2025-02-06, Пүрэв
-35 C
Ulaanbaatar

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажиллаж байна

Ардчилсан нам олон жилийн хагаралдаа цэг тавьж нэг талдаа гарнаас хойш хэдхэн сар өнгөрч дотоод бүтэц, намын шинэчилсэн зохион байгуулалтаа хийж байгаа энэ цаг үед намынхаа гадаад харилцааг ч орхигдуулалгүй ажиллаж эхэлсэн байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй ҮБХ-ны гишүүд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа юм байна. Энэхүү албан ёсны айлчлалын гол зорилго нь намуудын хэлэлцэх сонгуулийн тухай хуулийн хүрээнд БНСУ-ын СЕХ-ны үйл ажиллагаатай танилцжээ.

Энэхүү уулзалтаар БНСУ-ын сонгуулийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагддаг, санал тоолох болон шударга сонгуулийг хэрхэн явуулдаг туршлагыг сонгуулийг эрхлэн зохион байгуулагч ерөнхий хорооноос судалж буйгаараа онцлог болжээ. БНСУ-ын тухайд ирэх жил парламентын сонгуультай бөгөөд саналын мэдээллийг блокчэйн рүү шилжүүлж байгаа нь технологийн нэг шинэ дэвшил болох юм байна.

Сонгуулийг шударга явуулахын тулд саналыг хоёр үе шаттай тоолж баталгаажуулдаг бөгөөд энэ нь саналын хуудсыг гараар тоолоод, гараар тоолсон саналаа санал тоолох машинаар тоолж баталгаажуулдаг нь бусад улсаас ялгарах нэгэн онцлог юм байна.

Үүний зэрэгцээ саналын хуудас бүр нь QR кодтой учир саналын хуудсыг нэмэх, өөрчлөх ямар ч боломжгүйгээр хийсэн нь сонгууль шударга явуулахад онцгой ач холбогдолтой байдаг аж.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй ҮБХ-ны гишүүд БНСУ-аас судалсан туршлагаа Ардчилсан намын бүлэг, ҮБХ-оор дамжуулан сонгуулийн тухай хуульд оруулах асуудлыг хөндөх нь аж. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлэг өрнөж буй энэ цаг үед сайн туршлагыг судалж, хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь АН-ын даргын  айлчлал цаг үеэ олсон айлчлал болж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img