2024-09-16, Даваа
-0 C
Ulaanbaatar

Европын банкны 137 сая ам.долларын ногоон зээлийн хөтөлбөр Монголд эхэллээ

Европын Сэргээн босголт, хөгжлийн банк “Ногоон эдийн засаг”-ыг санхүүжүүлэх үйлчилгээний хөтөлбөр (GEFF)-ийг Монгол Улсад эхлүүллээ. Хөтөлбөрийн нээлт өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд болсон юм.

Нээлтийн үеэр тус хөтөлбөрийн ерөнхий менежер Станислав Дубко GEFF хөтөлбөрийн хүрээнд 137 сая ам.долларын төслийг ЕСБХБ болон Япон улсын Засгийн газар, мөн Уур амсьгалын ногоон сантай хамтран хэрэгжүүлж эхэлж буйг мэдээлэв. Төслийн хүрээнд арилжааны ХААН болон Хас банкаар дамжуулан Монголын компани, ААН-үүдийн ногоон үйлдвэрлэл, өрхийн ногоон хэрэглээг санхүүгээр дэмжих аж. Зээлийг хүртэх шалгуур нь цахилгаан, эрчим хүч, усны хэрэглээг дор хаяж 20 хувиар хэмнэсэн байх учиртайг тэрбээр дуулгалаа.

Манай улс жилд 255.000 МВт/цаг эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 94.000 тоноор бууруулжээ.

“Манай улсад ногоон зээлийг арилжааны банкууд болон ТоС-ын санхүүжилтээр иргэд, ААН-үүд хүртэж байгаа. GEFF хөтөлбөрийн шугмаар нийлүүлэх санхүүжилт орж ирснээр ногоон зээлийн хэмжээ болон хүртээмж нэмэгдэх үү?” гэсэн асуултад хөтөлбөрийн ерөнхий менежер Станислав Дубко:

-Манай төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр одоо олгож буй ногоон зээл дээр санхүүжилт нэмэгдэж ирнэ. Ингэснээр ногоон зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа Монгол Улсын хувьд бидний тусламж дэмжлэг бүх асуудлыг нэг дор шийдэхгүй ч хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжиж буй хамтын ажиллагаанд тус дэм болно. Манай хөтөлбөрийн нэг онцлог нь арилжааны банкуудаар дамжуулан техникийн туслалцаа бүхий зөвлөх үйлчилгээг нэмж үзүүлнэ хэмээн хариуллаа.

Эрчим хүчний хэмнэлттэй, өндөр стандарт бүхий ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх GEFF хөтөлбөрт хамгийн сүүлд нэгдэж буй Төв Азийн улс нь Монгол Улс болж байна.

GEFF хөтөлбөр нь манай улсад 2014-2019 онд хэрэгжүүлсэн Монголын Тогтвортой эрчим хүчний санхүүжилтийн (MonSEFF) үйлчилгээн дээр тулгуурлажээ. Нийт 25 сая ам.долларын санхүүжилттэй дээрх үйлчилгээ нь эрчим хүчний хэмнэлтийн шинэ тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах замаар Монгол Улсын үйлдвэрлэл, бизнес эрхлэгч нарт эрчим хүчний хэрэглээгээ бууруулахад дэмжлэг үзүүлсэн юм. Төслийн хүрээнд манай улс жилд 255.000 МВт/цаг эрчим хүч хэмнэж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг 94.000 тоноор бууруулсан үр дүн гарчээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img