2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

12,401,199 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 2,240,178,794 төгрөгийн үнийн дүн бүхий 12,401,199 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.93%), Гермес центр ХК (HRM +11.64%), Улсын их дэлгүүр ХК (UID +10.55%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -13.79%), Монгол алт ХК (ERS -9.20%), Крипто Үндэстэн ХК (CNF -4.03%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,281 ширхэг нэгж эрх 10,702,647 төгрөгөөр,
  • Хөрөнгөөр баталгаажсан 450 ширхэг үнэт цаас 45,000,000 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30,055 ширхэг үнэт цаас 3,005,150,000 төгрөгөөр,
  • Багцын арилжаанд 7600 ширхэг үнэт цаас 250,800,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
  • Энэ өдөр нийт 5,551,831,441 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
  • ТOП-20 индекс 0.48% хувиар өсч, 36,682.11 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,951,464,722,935 төгрөг боллоо.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img