2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Хөрөнгийн биржид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгов

СЗХ-ны ээлжит хурлаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д олгоод байна.

“Монголын Хөрөнгийн бирж” нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан 11 харилцааг зохицуулсан нэр бүхий 5 журмыг боловсруулсан юм. СЗХ-ны хуралдаанаар эдгээр журмыг мөрдүүлэх зөвшөөрлийг олгож, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйлчилгээний хураамжийг “Монголын хөрөнгийн бирж ХК”-иас хүргүүлсэн санал, судалгааг харгалзан тогтоолоо.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК 54 удаагийн нүүрсний цахим арилжааг байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд нүүрсний арилжааг “Монголын Хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан зохион байгуулахыг Засгийн газарт, цахим арилжааг хянаж ажиллахыг СЗХ-нд даалгаад байсан юм. Энэ хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК нийт 54 удаагийн нүүрсний цахим арилжааг байгуулж, нийт 3.11 сая тонн нүүрсийг 1.3 их наяд төгрөгөөр арилжаад байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар, бирж нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх, биржийн арилжааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх бол Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсны дагуу Засгийн газраас энэ оны 2 дугаар сард уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм. СЗХ-ны хуралдаанаар “Монголын Хөрөнгийн бирж” ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосноор Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж бий болж буй түүхэн үйл явц өрнөж буйг мэдээллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img