2024-03-03, Sunday
-23 C
Ulaanbaatar

Сексцагаанбогд: Залуус социализмын муу муухайг мэдэхгүй учраас ардчиллын үнэ цэнийг мэдрэхгүй байна

АН дахь Улстөрийн клубуудын нэгдсэн зөвлөгөөний үеэр Сексцагаанбогдын хэлсэн үгийг тоймлон хүргэе.

СЕКСЦАГААНБОГД: Жон Стюарт Миллийн аргументийг онцолъё. Эхнийх нь “Тэр хүний юу хэлэхийг сонс, сонссоны эцэст чиний бодож яваа зүйл чинь буруу байж магадгүй” гэсэн аргумент. Аборт хийлгэх нь зөв гэж ярьдаг, америкчуудаас эхлээд. Гэсэн хэрнээ нөгөө талынхаа аргументыг хүлээж авдаггүй, сонсдоггүй. Тэгэхээр бидний асуудал юу байна вэ гээд харъя.

Эсрэг талынхаа хүний хэлж байгааг зуун хувь ойлгож байж та өөрийнхөө хийж яваа зүйлийг ойлгоно. Товчхондоо социализмыг бүрэн мэдэж байж ардчиллыг ойлгоно. Учир нь залуус социализмыг сайн мэдэхгүй. Марс, Энгельсийг мэдэхгүй. Тэгэхээр залуус бид социализм ямар муу, муухай байсныг мэдэхгүй учраас ардчиллын үнэ цэн, үг хэлэх эрх чөлөөний үнэ цэнийг мэдэхгүй яваад байгаа юм.

МАН-ын эсрэг юм ярьж буй хэрэг биш шүү, хуучин нийгмийн үед МАН дангаараа төрийн эрх барьж байхад янз бүрийн кино хийгээд социализм тасархай байсан юм шиг, Улаанбаатар түгжрээгүй байсан юм шиг ойлголт төрүүлчихсэн. Тэр үеийн Улаанбаатарт хүн бага байсан юм чинь түгжрээгүй байх нь гайхах зүйл биш. Социализмтай ямар ч холбоогүй.

Эцсийн бүлэгт залуус бид үг хэлэх эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байгаа, тэр нийгмийг 1990-ээд онд бүтээснээ мэддэг, мэдэрдэг байх учиртай. АН хийсэн үү, хувьсгалын тохироо бүрдээд цаанаасаа өрнөсөн үү, ямартай ч ямар нэгэн шалтгаанаар бид гуч гаруй жилийн өмнө үг хэлэх эрх чөлөөтэй болсон. Тэрний суурин дээр би өнөөдөр комедиан, инфлүенсэр, лектор байж чадаад байгаа юм. Үгээ чөлөөтэй хэлж яваа минь ардчилсан хувьсгал өрнөсөн ерээд онтой холбоотой.

Жон Стюарт Миллийн хоёр дахь аргументийг одоо онцолъё. “Хэчнээн таны яриа зөв байсан ч тухайн хүний яриаг сонсох учиртай” гэсэн аргумент бий. Тэр хүний яриан дундаас та өөрийнхөө аргументыг илүү сайжруулж болно. “Би чиний ярьж байгаа зүйлтэй санал нийлэхгүй байж болно, гэхдээ чиний үг хэлэх эрх чөлөөний төлөө би амиа өгөхөд бэлэн байна” гэсэн үг бий. Гэтэл У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн саяхны кейсээс энэ үгийн утга харагдаагүй.

СексцагаанбогдНэг хүн өөрт нь дургүйгээ илэрхийлж мийм хийнгүүт дургүйлхэж хандах нь зөв хандлага биш. Намайг хүмүүс инстаграмм, фэйсбүүкт дээр хараадаг. Яг одоо үгээ хэлж зогсоо энэ арга хэмжээний лайвын доор “АН-нд худалдагдсан хялар залуу” гээд элдвээр бичиж л байгаа. Би тэр бүх комментод эмзэглэдэггүй. Учир нь тэд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байна. Надад тэр хүмүүсийг эсэргүүцэх эрх нь бий. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөнд нь халдаж болохгүй.

Бүх түүхийг харахад ямар нэгэн байдлаар үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж эхэлсэн л байх юм бол дандаа сөргөөр эргэдэг.

Үг хэлэх эрхийг юуны төлөө хязгаарладаг вэ гэсэн асуулт тавиад харъя. Эрх мэдэлтэй цөөн хүн эрх мэдлээ илүү баталгаажуулахын төлөө үг хэлэх эрх чөлөөг байнга хязгаарлаж байдаг. Хамгийн ядуу, хамгийн буурай жирийн олонд байгаа ганц чадах юм нь үг хэлэх эрх чөлөө. Гэтэл бусдад нь эрх мэдэл, мөнгө гээд бүх зүйл байна.

Үг хэлэх эрх чөлөөний энэ үнэ цэн, утга учрыг залуус сайн ойлгоогүй яваа. Яагаад ойлгоогүй вэ гэдэг асуултын хариуг би түрүүн хэлсэн. Залуус үг хэлэх эрх чөлөөгүй нийгэм ямар аймшигтайг мэдэхгүй учраас ойлгохгүй яваа юм. Залуу хүн бүр Жорж Оруэллийн “1984”-ийг уншаагүй. Жон Стюарт Миллийн тухай ярьж зогсоог мэдэх ч үгүй яваа залуус бий. Яагаад мэдэхгүй байна вэ гэхээр залуустаа бид зөв байдлаар хүрч сураагүй байна гэсэн үг.

Тik Tok, facebook, youtube-ийн үзэх дуртай зүйлс дээр нь үг хэлэх эрх чөлөөний үнэ цэнийг харуулах, мэдрүүлэх ёстой. Үг хэлэх эрх чөлөө нь бүх эрх чөлөөний үндсэн суурь гэдгийг мэдрүүлэх учиртай.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img