мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -13°C

538,597 ширхэг хувьцаа арилжаалагдлаа

хувьцаа

2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 278,588,406 төгрөгийн үнийн дүн бүхий 538,597 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.96%), Баянгол зочид буудал ХК (BNG +14.75%), Дархан нэхий ХК (NEH +7.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Атар-Өргөө ХК (ATR -10.41%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -8.33%), Монос хүнс ХК (MFC -7.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,529 ширхэг нэгж эрх 16,971,995 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
  • Энэ өдөр нийт 300,560,401 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
  • ТOП-20 индекс 0.42% хувиар өсч, 37,522.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,980,625,256,997 төгрөг боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000