Инфляцын түвшин 11.3 хувьтай гарлаа

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 4.7 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.
Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.0 хувь
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.2 хувь
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь
- Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 13.0 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.0 хувь
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 24.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Дэлгэрэнгүйг ЭНЭ холбоосоор хандаж аваарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.


