Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА

96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 96.0 мянган тонн нүүрсийг нийт 7.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.   1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 96.4 ам.доллароор арилжаалж нийт 3.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 8 оролцогч оролцож үнэ 16.5 ам.доллароор буюу 20.7% өслөө.     1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 68.1 ам.доллароор арилжаалж нийт 4.36 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 1.5 ам.доллароор буюу 2.3% өслөө.   2026 онд 81 удаагийн арилжаагаар 355.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.4 сая тонн нүүрс арилжлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000