Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

2023 оны эхний 5 сард 5.6 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк

Монголбанк 2023 оны 5 дугаар сард 2,417.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 425.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 422.6 кг үнэт металл тус тус худалдан аваад байна.

wp-img-9e9d4ef5ec344c78.webp goldmay2

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 5 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 221,229.60 төгрөг байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000