Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ДЭЛХИЙД

ФОТО: Парис хотноо зуны Паралимпын наадам өндөрлөлөө

wp-17089.webp

Парис хотноо XVII зуны Паралимпын наадмын хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрчээ. ВВС агентлагийн мэдээлснээр “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд 168 төлөөлөгчдийн багийн 4,5 мянган тамирчин цугларлсан байна.

Зохион байгуулагчдын өгүүлснээр, хаалтын ажиллагааг ёслолын буудлага, хөгжмөөр дүүрэн томоохон үдэшлэг байдлаар хийхээр төлөвлөсөн гэнэ. Энэ үдэшлэгт өнгө нэмэхээр Францын 24 уран бүтээлч уригджээ.

«Стад де Франс» цэнгэлдэх хүрээлэнг Францын далбааны өнгөөр гэрэлтүүлжээ.

wp-img-5a0fb2b98c32097d.webp wp-img-35b123c7203b02d9.webp

Зохион байгуулагчдын хэлсэнчлэн үнэхээрл гэрлийн үзүүлбэр их байлаа. Лазер шоу үзүүлдэг мэргэжилтнүүд хосгүй үзүүлбэр үзүүлэв.

wp-img-09a55e062b0d3fda.webp wp-img-e9e5b6f1fcac77b9.webp

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гэргийн хамт

wp-img-43958aa4d2542570.webp

Олимпын нээлтийн үеэр бороо орж, цаг агаар муудсаны улмаас наадмыг зохион байгуулагчид төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж байлаа. Энэ удаад ч мөн бороо оржээ. Гэсэн ч арга хэмжээ хэвийн үргэлжилсэн байна.

Паралимпын дүнгээр медалийн тоогоороо 94 алтан медальтай Хятад улс жагсаалтыг тэргүүлсэн бол Британи хоёрдугаарт, АНУ гуравдугаар байранд жагсжээ. Их Британи медалийн тоогоор Токиогийн паралимпын наадмын амжилтаа давтсан бөгөөд гэхдээ энэ удаад алтан медалийн тоогоо нэмсэн байна.

wp-img-5e4c8857fcab2216.webp

Парисын наадамд Паралимпын далбаан дор Оросын 88 тамирчин оролцсон юм. Энэ нь олимпод оролцсон тамирчдаас их бөгөөд Олимпод Оросоос ердөө 15 хүнийг оролцуулжээ.

Парисын наадмын зохион байгуулагчид хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын дунд тэмцээн уралдаан явуулах босгыг эрс өндөрсөглөө гэж шинжээчид онцолж байна. Паралимпын наадмын тэмцээний тасалбар борлуулалт бүхий л дээд амжилтыг эвдэж, 2,5 сая тасалбар борлуулагдсаны 90 хувийг нутгийн оршин суугчид худалдан авчээ.

Түүнчлэн Паралимпын наадмыг дамжуулсан Францын сувгуудын рейтинг урьд хожид байгаагүйгээр өссөн байна.

Энэ бүхэн нь Токиогийн паралимптэй харьцуулахад цэнгэлдэх хүрээлэн болон хэвлэлийн зүгээс сэтгэлийн дэмжлэг авч дэвжээн дээрээ өндөр үр дүн үзүүлсэн Францын паралимпын шигшээгийн амжилттай шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Токиогийн паралимпын наадамд Франц улс 55 медальтайгаар 14 дүгээрт жагссан бол дэвжээн дээрээ 75 медаль хүртэж наймдугаарт бичигджээ.

Хаалтын ёслолын ажиллагааны үеэр Францын төрийн дууллыг хөгжлийн бэрхшээлтэй хөгжимчин бүрээгээр эгшиглүүллээ.

wp-img-09dfc9e7b46a19b8.webp

Олимпын бамбартай агаарын бөмбөлөг долдугаар сарын 26-ны Олимпын нээлтийн ёслолын үеэр Парисын тэнгэрт хөөрч байлаа, харин энэ удаад бамбарыг унтраах цаг нь болжээ.

wp-img-8dc4bdad20a582d8.webp

Бамбарын галаас хэсгийг таслан авчирж, Францын паралимпын тамирчин Орели Оберт авчирж өгч, тэр үлээж унтраажээ.

wp-img-959bfa2b353b6fc1.webp

Дараагийн Олимп болон Паралимпын наадам 2028 онд Лос-Анжелес хотноо болох юм. Олимпын бамбарыг шилжүүлэн өгч байгааг бэлэгдэн Бродвейн 37 настай од Али Стокер АНУ-ын төрийн дууллыг дуулжээ.

Али Стокер

Али хоёр настайдаа автомашины осолд орж, нуруу нугасны гэмтэлтэй болсон тул тэргэнцэртэй явах болжээ. Тэр бол Бродвейн тайзнаа гарсан анхны тэргэнцэртэй дуучин юм. Али нуруу нугасны саажилтын талаар олон нийтэд хүргэх төрөл бүрийн аянд идэвхтэй оролцдог аж.

wp-img-41654f82d88efdd3.webp

Дараагийн Олимпын наадмыг зохион байгуулах эрхийг хүлээн авахаар Лос-Анжелесын хотын дарга Карен Басс Парис хотноо хүрэлцэн иржээ.

wp-img-b7a8259f6fe8c617.webp

Паралимпын наадам үдэлтийн ёслолын буудлагаар өндөрлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000