“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Корпорайт Конвейшн центрийн хурлын танхимд боллоо. Ээлжит бус хурлаар компанийн дүрэмд "Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлж болно" гэсэн заалт нэмэлтээр оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Дүрэмд дээрх өөрчлөлт орсноор компанийн гүйцэтгэх удирдлагыг хувь хүн эсвэл багаар нь томилон ажиллах эрхзүйн үндэс бүрдэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.


