128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 11.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 105.9 ам.доллароор арилжаалж нийт 6.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 4.0 ам.доллароор буюу 3.9% өслөө. 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 95.8 ам.доллароор арилжаалж нийт 3.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 11 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 15.0% өслөө. Эрчим хүчний нүүрс - 32.0 мянган тонн, 51.8 ам.доллароор арилжаалж нийт 1.66 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 6.0 ам.доллароор буюу 13.1% өслөө. 2026 онд 94 удаагийн арилжаагаар 410.1 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.99 сая тонн нүүрс арилжлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.


