Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Сүхбаатарын талбайд 2026 оны дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь шуурхай хүргэж байна.     “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, иргэдтэй шууд харилцаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.     “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулахын зэрэгцээ нээлттэй ажлын байраа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000