Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өмнөговь аймагт Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарын сайн туршлага судлах уулзалт болж байна. Тус сургалтад оролцож буй 21 аймгийн 27 мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулийн багш, ажилтан, удирдлагуудын төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж харилцан туршлага солилцлоо. 

Мөн энэ үеэр Магадлан итгэмжлэгдсэн Өмнөговь аймгийн Политехник коллежийг төгссөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж буй орон нутгийн ажилтнууд Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдлагууддаа ажлын байраа танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000