Үндсэн агуулга руу шилжих
NIO.mn
ЭДИЙН ЗАСАГ

128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА

128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 11.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. 

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 108.7 ам.доллароор арилжаалж нийт 6.96 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллароор буюу 6.9% өслөө.

1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 72.4 ам.доллароор арилжаалж нийт 4.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож үнэ 3.0 ам.доллароор буюу 4.3% өслөө.

2026 онд 101 удаагийн арилжаагаар 441.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.34 сая тонн нүүрс арилжлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000