128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 10.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 32.0 мянган тонн, 109.2 ам.доллароор арилжаалж нийт 3.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 8 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 7.4% өслөө. 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 77.3 ам.доллароор арилжаалж нийт 4.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 3 оролцогч оролцож үнэ 1.0 ам.доллароор буюу 1.3% өслөө. Эрчим хүчний нүүрс - 32.0 мянган тонн, 63.9 ам.доллароор арилжаалж нийт 2.0 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 9.0 ам.доллароор буюу 16.4% өслөө. 2026 онд 107 удаагийн арилжаагаар 463.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.59 сая тонн нүүрс арилжлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.


